Н.Учрал: Эрх чөлөө бол хэн нэгний олгодог зөвшөөрөл, цохолт, гарын үсэг огтхон ч биш

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:uchral gishuun/darga/uchraldarga.jpg

УИХ-ын дарга Н.Учрал төрийн хүнд суртлыг бууруулахтай холбоотой "Чөлөөлье" санаачилгыг дэвшүүлж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр энэ талаараа "Монгол Улсын хүчин төгөлдөр 378 хуульд хиймэл оюунд суурилсан дүн шинжилгээ хийж үзэхэд эдийн засгийн эрх, эрх чөлөөнд хүндрэл үүсгэдэг 22 хууль, шууд зөрчдөг 110 хууль байна. Иймд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн дагуу иргэний эдлэх ёстой эрх, эрх чөлөөнд гох дэгээ, саад тотгор, чагт түгжээ болсон 100 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. ЭЗХ-ийн сайдаар ажиллаж байхдаа боловсруулсан Эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихад бэлэн болсон нь "Чөлөөлье" үзэл санаа, иш онол, илүү том онол шингэсэн иж бүрэн стратегийн салшгүй чухал бүрдэл хэсэг юм.

Дугуй гутал засвар, үсчин, кофе шоп гэх мэт хүссэн худалдаа, үйлчилгээ нээснээ дүүрэгтээ мэдэгдэхэд болно. Зөвшөөрөл хөөцөлдөж ийш тийш гүйж, цаг мөнгө үрэхгүй. УИХ-ын даргын хувьд парламентыг илүү нээлттэй, цахим, хариуцлагатай болгоход анхаарч ажиллана. Эрх чөлөө бол хэн нэгний олгодог зөвшөөрөл, цохолт, гарын үсэг огтхон ч биш" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Занданшатар Учрал нар лоозон тунхаглалын шинжтэй хэдэн юм л үe үe ярихаас цаашгүй хүмүүс байна

  • З
    Зочин

    Хиймэл оюун ухаан гэж чи өөрөө хийсэн юм уу, эсвэл тэнгэрээс өөрөө унаад ирсэн юм уу? Хэний суртлыг хэнд яриад, хэнд үйлчлэх гэж худлаа юм ярьж, үрлэг зарлагатай ажил хийж төсвийн мөнгө хүүлэх, өртөг зардал өсгөх гэж дэмийрээд байгаа новш вэ чи.

  • З
    Зочин

    Үлгэрийн баатар