Энэ онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 32 сек
00
legacy:2025/12/sur.jpg

Нийслэлийн хэмжээнд энэ онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал, нийт 35 барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өглөө. Ингэснээр нийтдээ 10 мянга орчим хүүхэд хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт суралцах боломжтой боллоо. Ялангуяа Нисэх, Яармаг зэрэг сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй газруудад сургууль, цэцэрлэг барихад анхаарч ажиллалаа.

Нийслэлийн Боловсролын газраас энэ онд 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг 139 төсөл, арга хэмжээг эхлүүлсэн. Төсөл, арга хэмжээний хүрээнд боловсролын салбарын барилга, байгууламжийг улс, нийслэл, дүүргийн төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр барьж буй.

Дараах сургуулиудыг ашиглалтад орууллаа.

БГД, 11-р хороо, 960 хүүхдийн суудалтай 28-р сургууль

СБД, 12-р хороо, 720 хүүхдийн суудалтай 166-р сургууль

БЗД, 26-р хороо, 640 хүүхдийн суудалтай 183-р бага сургууль

БГД, 720 хүүхдийн суудалтай 93-р сургуулийн өргөтгөл

СХД, 28-р хороо 640 суудалтай сургууль /171-р сургууль/

СХД, 28-р хороо 640 суудалтай сургууль /171-р сургууль/

СХД, 19-р хороо, 640 хүүхдийн суудалтай 62-р сургуулийн өргөтгөл

Дараах цэцэрлэгүүдийг ашиглалтад орууллаа.

ХУД, 25-р хороо, 335-р цэцэрлэг, 200 ортой

СХД, 28-р хороо Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийн барилга, 341-р цэцэрлэг, 150 ортой

СХД, 176-р цэцэрлэгийн өргөтгөл, 100 ортой

СБД, 13-р хороо 248-р цэцэрлэгийн өргөтгөл, 150 ортой

СБД, 16-р хороо 50 ортой цэцэрлэг /281-р цэцэрлэг салбар бүлэг/, 50 ортой

БЗД, 13 дугаар хороо, 172 дугаар цэцэрлэгийн өргөтгөл/, 150 ортой

БЗД, 11-р хороо 64-р цэцэрлэгийн өргөтгөл, 100 ортой

ХУД, 145-р цэцэрлэгийн өргөтгөл, 100 ортой

ХУД, 71-р цэцэрлэгийн өргөтгөл, 100 ортой

ХУД, 1-р хороо 240 ортой цэцэрлэгийн барилга /348-р цэцэрлэг/, 240 ортой

БЗД, 8-р хороо, 240 ортой цэцэрлэгийн барилга, 240 ортой

БЗД, 45-р цэцэрлэгийн өргөтгөл, 150 ортой

ЧД, 16-р хороо, 100 ортой 359-р цэцэрлэгийн барилга, 100 ортой

ХУД, 20-р хороо, 100 ортой цэцэрлэгийн барилга, 362-р цэцэрлэг, 100 ортой

БГД, 26-р хороо, Цэцэрлэгийн барилга худалдан авах, 150 ортой

БГД, 24-р хороо, Цэцэрлэгийн барилга худалдан авах, 150 ортой

БЗД, 5-р хороо, 52-р цэцэрлэгийн барилга (буулгаж барьсан), 240 ортой

ЧД, 6-р хороо, 108-р цэцэрлэгийн барилга (буулгаж барьсан), 240 ортой

СХД, 33-р хороо, 351-р цэцэрлэг, 240 ортой

Дараах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа.

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /БГД, 10-р хороо/ 343-р цэцэрлэг, 172-р бага сургууль, 280 хүүхдийн хүчин чадалтай

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /ХУД, 14-р хороо/ 300-р цэцэрлэг, 156-р бага сургууль, 280 хүүхдийн хүчин чадалтай

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /СХД, 24-р хороо/ 352-р цэцэрлэг, 179-р бага сургууль, 280 хүүхдийн хүчин чадалтай

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /СХД, 33-р хороо, Тахилт, 122-р сургуулийн доод талд/, 280 хүүхдийн хүчин чадалтай

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /ХУД, 16-р хороо, Нисэхийн спорт ордоны хойд талд/ 181-р бага сургууль, 356-р цэцэрлэг, 280 хүүхдийн хүчин чадалтай

ХУД, 24-р хороо бага сургууль, цэцэрлэгйин цогцолбор, 280 хүүхдийн хүчин чадалтай

ХУД, 12-р хороо бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 351-р цэцэрлэг, 177-р сургууль, 280 хүүхдийн хүчин чадалтай

Дараах спорт заалыг ашиглалтад орууллаа.

БЗД, 97-р сургуулийн спорт заал

БЗД, 85-р сургуулийн спорт заалыг ашиглалтад орууллаа.