ЭЗБХ: ТӨХК-ийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах тогтоолын төслийг хэлэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/12/enetkheg.jpg

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр 10:00 цагаас хуралдана. Хуралдаанаар:

· Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 3 гишүүн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

·“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·Бусад асуудлыг хэлэлцэнэ.