С.Одонтуяа: ЗГ-аас санал ирмэгц цэргийн ангиудад гарч буй зөрчлийг арилгах зорилготой хуулийн өөрчлөлтийг өргөн барина

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
80
legacy:odontuya gishiin 2024/odontuya.jpg

Өчигдөр /12.23/ Дотоод цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодож буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй шалгалтын ажиллагааг эхлүүлсэн юм. Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Одонтуяа дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Цэргийн ангиуд дээр удаа дараа хүний амь настай холбоотой ноцтой зөрчлүүд гарсантай холбогдуулан 2024 онд энэ асуудлыг зохицуулах зорилгоор МУ-ын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг миний бие санаачилж өргөн барьсан боловч батлуулж чадаагүй юм. Энэ жил хуулиа дахин өргөн барихаар бүх бичиг баримт үзэл баримтлалыг бэлтгэж олон байгууллагаас санал аваад байна. ЗГ-аас санал авхаар 2025.11.25 нд хандсан тул санал ирүүлмэгц хуулиа өргөн барих бололцоо нээгдэх юм. Үзэл баримтлалд дурдагдсан цэргийн ангиуд дээр үйлдэгдсэн гэмт хэргийн тоо баримтыг доорх бичгээс харж болно. НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг Дэд хорооноос МУ-д ажилласан тайланд мөн энэ талын зөвлөмжүүдийг тусгасан байдаг" гэв.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    Юу ч хийдэггүй шулам шиг авгай болжээ

  • З
    Зочин

    Зссс эрүүгийн хууль байхад яасан гэж ач холбогдолгүй санаачлах гэж байгаа юм Учрал хэлсэн шүү ач холбогдолгүй хууль санаачлахаа боль гэж !!!!!

  • З
    зочин

    ЕБС-иудад үе тэнгийхний дээрэлхэлтийг бүрэн зогсоох хэрэгтэй! Эндээс л хүчирхийлэгчийн дамжаа эхэлж байгаа шүү!

  • З
    Зочин

    Юмор л бол энэ нэг хачиг авгай гараад ирэх юм …зайлаачии балиар авгай!

  • З
    Зочин

    Эхлээд боловсролын салбартаа анхаар. Сургуулийн насны охидууд цэргүүдээс илүү зэрлэг байгаа шүүдээ.

  • И
    ИРГЭН

    МАН -АН мафиууд гэнэт гэнэт л сэхэж сэрцгээж шоуудах юм аа!!! Ккк

  • З
    Зочин

    Дэлхиин улс орон цалинтай бас сургууль мэргэжилтэй дипломтой болооод ирэг байхадл манайх гэж дээр үеиии хөгиин юмааа ярьж бидниии үед гэж ирээл дэмжиж зодож дарамтцэрэгт байх ёстой гэх шахууу гонгиндгоо болимооор юм лалруууд хүнлэг ниигэм ирж байгаа шүүү

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud