ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсголын тайланг ХААЛТТАЙ хэлэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/12/sonsgol.jpg

Хууль зүйн байгын хороо өнөөдөр 10:00 цагт хаалттай хуралдана. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг гаргана. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал, Ц.Жавхлантөгс, Ч.Өнөржаргал нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг өчигдөр зохион байгуулсан билээ. Сонсголын үр дүнг өнөөдөр ийн нэгтгэх аж.