Ч.Анар: Б.Пүрэвдорж гишүүн “Намайг гомдоож болохгүй шүү“ гэж байна лээ. Юу ч гэсэн үг юм

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:anar gishuun/449461206_7653645961414852_3318698322711150984_n (1).jpg

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Анар "Би гайхаад байна. "Төр данхар байна. Танай нам ТӨХК-иудаар намын санхүүжилт хийж байна" гэж ярьдаг намынхан ТӨХК, хувьчлалтай холбоотой тогтоолын төслийг яагаад дэмжихгүй байгаа юм бэ. Б.Пүрэвдорж гишүүн "Намайг гомдоож болохгүй шүү" гэж байна лээ. Тэр нь юу ч гэсэн үг юм" гэв.