Б.Бат-Эрдэнэ: АТҮТ-ийн даргаар хөгжимчин хүн томилох гэж байгаа талаарх мэдээлэл байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:bat-erdene bb gishuun/493027455_1128897902615383_4409473586773590655_n.jpg

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "АТҮТ-ийн даргаар хөгжимчин хүн томилох гэж байгаа талаарх мэдээлэл байна. "Богдын хүрээ орж 108 мөргөвөл сайхан болно" гэдэг байсан шиг Темасек дээр 108 удаа очиж туршлага судалбал ТӨХК-иуд нь сайхан болчих юм шиг ярьж байна" гэлээ.