ЧУУЛГАН: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/12/b.jpg

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

· “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /үргэлжилнэ/

·Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал

·Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 09 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлт /Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·“Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·Бусад