ТББХ: Б.Баярбаатарыг Ёс зүйн дэд хорооны даргаас чөлөөлж, оронд нь Б.Хэрлэнг томиллоо

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/12/nhg.jpg
legacy:herlen gishuun/nhg.jpg

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ажиллаж байсан билээ. Тэгвэл МАН-ын бүлгээс дэд хорооны шинэ даргаар УИХ-ын гишүүн Бадарчийн Хэрлэнгийн нэрийг дэвшүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо ДЭМЖЛЭЭ.