П.Сайнзориг: Хөдөөд ганц бие малчин залуус их боллоо. Цаашид эрчүүд рүү чиглэсэн асуудалд анхаарах хэрэгтэй байна
20

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Хөдөөд ганц бие малчин залуус их боллоо. Цаашид аавууд, эрчүүд, хөвгүүд рүү чиглэсэн асуудалд анхаарах хэрэгтэй байна" гэв. Түүний илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Охиноо л сургууль соёл бараадуулъя. Эрчүүд нь яах вэ" гэдэг уламжлалт хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна" гэлээ.


.webp)
.webp)