Цагаан сар хоёрдугаар сарын 18-нд болно

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:tsagaan sar/йй.jpg

Монгол түмний уламжлалт баяр болох "Цагаан сар" ирэх хоёрдугаар сарын 18-нд болно. Улаан морин буюу гал морь жилийн цагаан сарын шинийн нэгэн Лхагва гарагт таарч байгаа тул нийтээрээ хоёрдугаар сарын 17-наас 23-ныг хүртэл тав хоног амрах юм байна.

Морь жил нь эрч хүч, эрх чөлөө, зоригийг бэлгэддэг. Түүнчлэн гал нь идэвх санаачилага, сэргэг ухаан бүтээлч сэтгэлгээний илэрхийлэл байдаг аж.