Газрын маргааны улмаас гацаад байсан “Найрамдал-2” зуслангийн бүтээн байгуулалтыг ирэх онд Хөвсгөлд эхлүүлнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 8 сек
20
legacy:2026/01/ng.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.01.05) Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр тус аймгийн төрийн албан хаагчидтай уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр болон Засгийн газрын 300 хоногийн ажлын төлөвлөгөө, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг танилцуулав.

Уулзалтад төрийн 63 байгууллагын 210 албан хаагч оролцож, санал хүсэлтээ уламжиллаа. Тухайлбал Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр үерийн хамгаалалтын далан барих ажлын санхүүжилтийг шийдвэрлэж өгөх хүсэлт тавив. 2010-2024 оны хооронд тус суманд нийт 8 удаагийн томоохон үер бууж, 400-900 сая төгрөгийн хохирол амссан байна. Гэвч 15.4 км урттай үерийн хамгаалалтын далан барихад шаардагдах санхүүжилт шийдэгдэлгүй өнөөдрийг хүрчээ. Ерөнхий сайд Г.Занданшатар 2027 оны төсөвт зардлыг нь тусгуулах, орон нутаг болон салбарын яам хамтарч ажиллахыг газар дээр нь үүрэг болгов.

Мөн Хөвсгөл нуурыг түшиглэж Найрамдал-2 зуслангийн бүтээн байгуулалтын ажил газрын маргааны улмаас удааширч гацсан. Тэгвэл зуслангийн бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлэхээр болсныг Ерөнхий сайд танилцуулав.

Хөвсгөл аймаг 137 мянган хүн амтай. Аялал жуулчлалын алтан гурвалжин гэж нэрлэдэг гурван аймгийн нэг. Тиймээс Засгийн газраас аялал жуулчлалын цогц бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөснийг Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын үеэр онцоллоо. Өнгөрсөн онд аялал жуулчлалын идэвхтэй улиралд буюу 6-10 дугаар сард гадаад, дотоодын нийт 157562 жуулчин Хөвсгөл аймгийг зорин иржээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар үдээс хойш тус аймгийн Шинэ-Идэр суманд ажиллана.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ирэх он гэдэг нь 2027 онд эхлэх юм уу,эсвэл энэ 2026 онд амралтыг барьж эхлэх юм уу?

  • З
    Зочин

    Одоо бэлэн бгаа Найрмдл -1 нь төрийн өмчит төсвийн бгуллага болсноосоо хойш хүүхэд авах нь эрс багасгаж бэлэн цалин дээр тийчлэх болов. Төрийн өмчит ийм бгуулагуд төсөвөөр тоглоод юу ч хийхгүй ээ. Хувьд өгөөч