Нийгмээ хараач. Соён гэгээрүүлэх ажил ус, агаар мэт дутагдаж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 54 сек
80
legacy:2026/01/06121a6f2e8f468a9157b8596d721fbb.jpg

Цусанд "будагдсан" тэднийгээ хараад "Би та нарт ямар гэм хийсэн юм бэ" гэж орилох залуу. Эрчимтийн тасагт "Удахгүй би анай болно" гэж аавдаа хэлэх гурван настай бяцхан охин. Ийн бичих байтугай хэлэхэд, бодоход л сэтгэл өвтгөм энэ хэргийг "Аймшигтай" гэдгээс өөр үг төлөөлөхгүй биз ээ. Ганцхан цагийн дотор болж өнгөрсөн гэх эл хэрэг нийгэм хүйтэрч буйг бидэнд дахин харуулж, санууллаа. Бас үртэй хүн бүрийн сэтгэлийг чилээж, энэ нийгэмд яаж амьдруулна даа гэх бодлоос хүллээ.

Олон хүний сэтгэгдлийг уншлаа. "Кинон дээр л ийм зүйл болдог байх. Арай ч үгүй байлгүй дээ" гэх. Үнэн. Кинон дээр л гардаг гэж боддог тэр зүйлс нийгэмд бодитоор болж буйг бид нүдээр үзэж, чихээр сонсож байна. Энэ зуурт хэрэгтэнг сэтгэцийн өвчтэй гэдэг сураг сонсож, "Галзуу солиотой юмнуудыг байх ёстой газарт нь хатаа" гэж зүхэж байна. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид ялласан, яллаагүй хууль хэрэгтэнг шүүгээд өгнө. Харин үүнтэй зэрэгцэж бид үлдэх нийгмээ яаж аюулгүй байлгах вэ гэдгээ бодох хэрэгтэй байна.

Та анзаараад үзээрэй. Хаашаа л харна, тэнд стресс уур бухимдал дүүрэн хүмүүс алхаж явна шүү дээ. Энэ дүр зураг өөрөө нийгэмд соён гэгээрүүлэх буюу урьдчилан сэргийлэх ажил ус, агаар мэт дутагдаж байгааг харуулж байна.

Хэдий чухал биш мэт санагдаж байж болох ч урьдчилан сэргийлэх алхам нь өөрөө бүх арга замын хамгийн үр дүнтэй бөгөөд эрүүл нь байдаг. Үүнд хүн нэг бүрийн үг, үйлдэл чухал. Нөгөөтээгүүр урлаг соёлынхны оролцоо чухал. Нэг ёсондоо, хүн бүр дээр очиж аймшигт хэргийг ярьж, сэрэмжлүүлж чадахгүйгээс хойш үзэж харж буй бүхий л зүйлсээр нь соён гэгээрүүлэх ажлаа хийгээч гэж байгаа юм.

Төлбөртэй кино уран бүтээл, хөтөлбөр, тоглолт зохиож түүгээр төдий хэмжээний ашиг олж байгаа шигээ эргээд нийгэмд соён гэгээрүүлэх ажилд идэвхийлэхийг урлагийнхандаа уриалъя. Энэ чиглэлд яамтай болсны хэрэг юу билээ дээ. Бодлого, санхүүгээр нь дэмжиж, урлагийнхантайгаа хамтармаар байна.

Нөгөөтээгүүр бүх зүйлд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Нийгэмд сэдэл өгсөн уран бүтээлүүдэд цензур тогтоохгүй бол аллага, араар тавилтаас өөр зүйл олж үзэж чадахаа болих нь. Энэ бүхэн чинь хэмжээ хязгаар гээчээс нь халилаа, нөхөд өө. Энэ мэтчилэн бидэнд анхаарах ёстой асуудлууд өч төчнөөнөөрөө байна. Тиймээс нэг ч гэсэн алхам хийе. Та бүхэн нийгмээ хараач.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Хэн соён гэгээрүүлэгч болох вэ??? Монгол улсын төрийн жолоо атгаж байгаа МАН тэр чигээрээ ёс суртахуунгүй хамгийн адгийн удам угсаа гарал муутай хүмүүсийн нэгдэл болсон байна одоо яаахуу??? Ан дарга нь гэр бүлээ хүчирхийлэгч гээд бодчих!!! Хорт үйлийн тэнхлэг болсон МАН мафиуудын үүр болсон цөвүүн цаг!!!

  • З
    Зочин

    Угаасаа сууриар нь шинэчил хүүхдийн байгууллагуудад нь дандаа хулгайч нар үүрлэсэн тэр агентлаг йн дарга гэж балиар авгай хүүхдийн нэрээр мөнгө идэж ууж архи дарс шоу цэнгээнд зориулж байгаа баримт нотолгоотой зүйл

  • З
    Зочин

    Сэтгэл зүй нь төлөвшөөгүй ийм ард түмэнд алаан хядаантай кино үзүүлж, эсвэл дандаа хүчирхийлэлийн сэдэвтэй мэдээ мэдээлэл хүргээд байхаар ухамсар мөчид хүмүүс ингэх ёстой юм байна гэж ойлгоод байна ш дээ. Дээр үеийнх шиг соёлын довтолгоо хэрэгтэй байна. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг хяналтад авч эмчилгээг нь тууштай хиймээр юм. Аюултай хүмүүсийг Шар хадандаа хоримоор юм даа

  • M
    Middle Generation

    залуу сэтгүүлч охин зөв л сэдэв хөндөж, гэвч нийгмийн залуу үеийн төлөөлөл бичиж байгаа нь мэдэгдэж байна шүү, нийгмийг хэн соён гэгээрүүлэх ёстой вэ: эцэг эхийн суурь хүмүүжил, хувь хүний ёс суртахуун, гээч дээр монгол хүн гэж хүний дээд мэт сэнхрүүлэлт дэндэж байна л даа, залуу үед бүх юм болно, тааламжгүй явдал тохиолдвол, сайд, огцор нямбаатар зайл гэнэ.

  • З
    Зочин

    Коммунист социалист нийгмээ байгуулахгүй бол ёс зүйт төр гэж байхгүй. Маркс , Энгельс , Лениний улс төрийн онолыг судлаач. Түүнд чинь " 1 нь нийтийн төлөө , нийт нь 1-ийн төлөө " гэсэн энэрэнгүй үзлийг уриалдаг. Швед социализм гэдэг нь " Швед хүн бол -хэт баян биш , хэт ядуу биш амьдрах " зарчмыг баримталдаг бөгөөд дэлхийн хамгийн тайван аз жаргалтай орноор нэрлэгддэг.

  • З
    Зочин

    Инфлюсер нэртэй нийгмийг мөнгөний төлөө уриалдаг, сэтгэцийн өвчтэй, эсвэл жүжиглэгчдийг хязгаарла

  • З
    Зочин

    монголд ганц л зүйл хэрэгтэй тэр нь цаазын ял. ийм алуурчид, бохир улстөрчдийг ийм ялгүйгээр нийгэмийг зөв болгох боломжгүй

  • З
    Зочин

    Тв-ээр асар их релкамдаж ирсэн : Харгис аллага харуулсан кино манай кино бүтээгчид их хийж буй нь үр дүн нь.Эдгээр уран бүтээлч нэртэй Өрнөдийн кино хуулан ийнхүү аллагын сэдэл өгөгчдөд давхар хариуцлага тооц.