ХУВААРЬ: Алдарт эхийн одонгийн мөнгө, насны хишиг II сард олгох бол хүүхдийн мөнгө тэргүүтэй тэтгэмжийг энэ сарын 20-ноос олгоно
90

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн энэ оны нэгдүгээр сарын олголтын хуваарь гарчээ. Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж , амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг хөнгөлөлт зэргийг нэгдүгээр сарын 25-27-нд олгоно. Мөн Алдарт эхийн одонгийн мөнгө болон ахмад настнуудад олгодог "Насны хишиг"-ийг ирэх хоёрдугаар сард олгоно. Хүүхдийн мөнгө нэгдүгээр сарын 20-нд бууна.



