Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2026/01/gazarkhodloltt.png

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 20 км зайд өнөөдөр /2026.01.08/ 07:51:15 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт гурван сумын нутагт мэдрэгдсэн байх боломжтой аж. Учир нь газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:

-Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 20км

-Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн хойд зүгт 61км

-Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс зүүн зүгт 74км оршдог байна.