Х.Нямбаатар: Энэ онд хорооны хүнсний дэлгүүрээс топ ААН хүртэлх бүхий л бизнес эрхлэгчдийг дэмжинэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
60
legacy:nyambaatar hotiin darga/oakh.jpg

Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж, бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллахаа хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.

Үүнтэй холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлээс 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, олон ажлыг гараанаас гаргасан. Харин 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж, бизнес эрхлэгчдээ бүхий л талаар дэмжиж ажиллана. Үндэсний үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэр, бүтээн байгуулагчдаа дэмжиж байж хамтдаа хөгжинө. Үүний тулд хамгийн түрүүнд зөвшөөрөл, бичиг баримт өгдөг газрууд, эрчим хүч, ус, дулаан хангамжаар хангадаг байгууллагуудын хандлагыг өөрчилж, шат дамжлагыг цөөлнө. Хорооны хүнсний дэлгүүрээс топ ААН хүртэлх бүхий л бизнес эрхлэгчдийг дэмжинэ” гэв.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Наад бүртгэлээ зогсоо

  • З
    Зочин

    Энэ ер нь ямар нийгэмд амьдарч цоглоож байгаагаа мэддэгийм уу

  • О
    Одоо нэг ухаан орохнуу

    Удааг сандалдаа сууя гэвэл иргэдээр бүү оролд

  • З
    Зочин

    Маш зөв шүү. Импортыг орлох бүтээгдэхүүн хийж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дориухан дэмжээд ихэнх зүйлээ өөрсдөө үйлдвэрлэдэг болоод хүн бүр ажилтай орлоготой болбол улс орон минь ч хөгжинө энэ муухай ядуурал ажилгүйдлээс болж буй зэрлэг балмад гэмт хэрэг ч цөөрөх байх. Хүнд суртал авилгалын эх үүсвэр болсон санаандаа орсон болгоноор дарамталдаг нэгжүүд элдэв хэрэггүй зөвшөөрлийг эрс багасгаарай. Таны хийж буй зөв зүйтэй ажлуудыг бизнес эрхлэгчид талархан хүлээн авч байна

  • З
    Зочин

    Хүүгүй урт хугацаатай зээл ч элдэв даоамт босгогүй л өгчих Иргэд өөрсдөө аваад явчихаж чадна

  • З
    Зочин

    нээх дэмжиж тэтгэх нь хаашаа юм, зүгээр л попрохоо л больчих. боломжгүй бол тэр газруудыг яаж ус, дулаанаар хангах вэ, мөн хүчин чадал нь хүрэхгүй бол яах вэ, юм бодогдохгүй байна уу.