Агаарын хэм өмнөх жилийн хамгийн хүйтэн өдрийн дунджаас -6 хэмээр илүү байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/01/d9.jpg

Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, горим ажиллагааны талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан. Танилцуулснаар, 2025-2026 оны Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1800 МВт хүрэх тооцоолол гарсан, 2026 оны нэгдүгээр 19-нд 1803 МВт хүрчээ.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсвэрүүд нийт 2019 Гкал/цагийн ачаалалтай ажиллахаар төлөвлөсөн, 2026 оны нэгдүгээр 20-ны байдлаар 2055 Гкал/цагийн ачаалал авч ажиллаж байна. Гадна агаарын хэм өмнөх жилийн хамгийн хүйтэн өдрийн дундаж хэмээс -6°С хэмээр илүү байна.

Дулааны цахилгаан станцууд 2026 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар нүүрс нөөцлөлт дунджаар 10 хоног буюу 408 мянган тонн, мазутын нөөц 3,023 тонн байгаа аж.