Б.Баярбаатар: Д.Цогтбаатарын асуудал хуулийн үг, үсэг томъёоллоос болоод төвөгтэй байдалд үлдчихсэн

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Bayarbaatar gishuun/BAYARBAATAR BH.png

Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнгөрөгч намрын чуулганаар авч хэлэлцсэн асуудлынхаа талаар өнөөдөр мэдээлэл өгсөн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт оногдуулсан Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор сэтгүүлчид асуулт асуув. Асуултад УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "Д.Цогтбаатарын асуудал хуулийн үг, үсэг томъёоллоос болоод төвөгтэй байдалд үлдчихсэн. Д.Цогтбаатарыг эгүүлэн татах эрх бидэнд биш сонгогчдод нь байгаа" гэлээ.