Бельгийн хаант улсын Ерөнхий сайд Барт Де Вевер Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/01/30.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн хаант улсын Ерөнхий сайд Барт Де Вевер нар Давост уулзлаа. 2026 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй бөгөөд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал боломж байгааг талууд тэмдэглэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон зургаадугаар сард болох Монголын эдийн засгийн форумын талаар танилцуулж, Ерөнхий сайд Барт Де Веверийг Монгол Улсад айлчлахыг урив.

legacy:DavosTomilolt/31.jpg

Ерөнхий сайд Барт Де Вевер урилгыг талархан хүлээн авч, дээрх хоёр уулзалтад оролцох төлөөлөгчдийг сайтар тунгааж байж шийдэхээ илэрхийлэв. Мөн Бельги улс Төв Ази болон Монгол Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх чин хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

legacy:DavosTomilolt/33.jpg