Г.Занданшатар: Бөөрөлжүүтийн станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байвал эрчим хүч импортлох шаардлага үүсэхгүй

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин 6 сек
20
legacy:2026/01/1/oo.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр/2026.01.24/ Швейцарын Давос хотоос ирсэн даруйдаа Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүт цахилгаан станцад ажиллалаа.

Сүүлийн долоон хоногийн хугацаанд Бөөрөлжүүт цахилгаан станц орчимд цаг агаар огцом хүйтэрч, хөрсөн дээр -48 градуст хүрчээ. Үүний улмаас тус станцын нүүрс дамжлагын бункер бөглөрч, нүүрс хөлдсөн нь доголдол үүсэх шалтгаан болжээ.

Шуурхай баг томилж, үүссэн асуудлыг хугацаа алдалгүй шийдсэн гэж станцын удирдлагууд танилцууллаа. Цаашид ийм асуудал гарахгүй. Станц суурилагдсан хүчин чадлаараа бүрэн ажиллаж байна гэж “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр мэдээлэв.

Г.ЗАНДАНШАТАР: Бөөрөлжүүт цахилгаан станц эрчим хүчний хязгаарлалтыг бууруулж, тогтвортой ажиллагааг хангахад хувь нэмрээ оруулж буйг харж байна. Цаашид нүүрс хөлдөх эрсдлээ бүрэн шийдвэрлэж, алдаа гаргахгүй ажиллах шаардлагатай. Бөөрөлжүүт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байвал Оросоос цахилгаан импортлох шаардлагагүй болно. Гэрээний үүргээ биелүүлэн цахилгаан эрчим хүчээ найдвартай үйлдвэрлэх хэрэгтэй. Өвлийн хүйтнээр ард иргэдийг зутрааж болохгүй.

Бөөрөлжүүт цахилгаан станц өнөөдрийн байдлаар төвийн бүсийн эрчим хүчний системд 300 мВт цахилгаан нийлүүлж байна. Тус станцад 150 гаруй инженер, техникийн ажилтнууд 24 цагийн турш ээлжээр ажиллаж байгаа юм байна. Төслийн гуравдугаар блокийг 2027 онд, дөрөвдүгээр блокийг 2028 онд ашиглалтад оруулахаар барилгын ажлаа эхлүүлжээ. Гурав, дөрөвдүгээр блок ашиглалтад орсноор тус станц нийт 600 мВт цахилгаан үйлдвэрлэх юм.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    М.Амар настан

    Бөөрөлжүүтийг барьж мөнгийг нь идсэн хулгайч нар чинь байж байна.Долир Баясгалантайгаа хариуцлагаа тооцолдоо.Шалгах нь хэний харьяанд байдаг юм бэ эсвэл шударга сайд Б.Энхбаярыг явуулаач.Ерөнхий сайд ГАНЦ ширхэг бусад сайд нар чинь олон.Ганцаараа гадуур тэнээд байвал бие чинь дийлэхгүй.Бусад сайд нэртэй юмсаа явуулж өөрөө удирдаж хариуцлага тооцмоор байна.

  • М
    М.Амар настан

    Занданшатараа өөрөө тэнэж явахаар Чойжилсүрэнгээ явуулаач.Өөрөө тэнээд болоод байгаа бол бусад сайд,дэд сайдаар цомхотгооч.Салбаруудаа хариуцаад явж чадахгүй нов.шнуудаас салаач.