​Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин 27 сек
70
legacy:2026/01/MADURO/16/14.jpg
legacy:2026/01/MADURO/16/13.jpg

Монгол Ардын намын дарга, Улсын Их Хурлын дарга Н.Учрал зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт энэ сарын 21-24-нд ажиллаж дээрх аймгуудын Монгол Ардын Намын хорооны үйл ажиллагаатай танилцаж, намын бодлого, зорилтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хороонд энэ сарын 24-нд ажиллаж намын гишүүд, дэмжигчидтэй уулзсан юм.

Монгол Ардын Намын дарга уулзалтын эхэнд "Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллалаа. Зүүн гурван аймаг нь нэг бүс болсон учир энэ бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд зөвхөн нэг аймгийн төлөө биш, нэг бүсийн хэмжээнд бодож, төлөвлөж, зорьж ажиллах хэрэгтэй. Монгол Ардын Намын “Ард түмэндээ эргэн ирнэ” гэдэг үг бол энэ нам ард түмнээсээ алсарсан байна. Одоо ард түмэндээ ойртож ажиллах ёстой гэсэн шаардлага, уриа юм. Төрийн ордонд багшийн цалин нэмэх шийдвэр гарч, төсөвт тусчихаад байхад хөдөө орон нутагт бодит байдал дээр нэмэгдээгүй байна. Үүнийг нь өнөөдөр бид мэдээгүй явж байна гэдэг бол Ардын нам ард түмнээсээ алсарсан байгааг харуулж байгаа юм. Тиймээс Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ард түмэндээ хүрч ажилла. Монгол Ардын намын даргын хувьд үүрэг өгч байна" гэлээ.

Мөн үүнээс гадна Монгол Ардын намын дарга зүүн гурван аймгийн намын хороодын удирдлага, гишүүдтэй уулзах үеэрээ “Е-4 стратеги" болон Удирдах зөвлөлийн дэргэд бодлогын 11 хороо байгуулагдсан тухай, “Е-nam” аппликейшний талаарх мэдээллийг өгсөн юм.

legacy:2026/01/MADURO/16/15.jpg

Монгол Ардын нам цаашид “Жагсаалт”-аар орж ирдэг асуудал дээр онцгой анхаарч ажиллана. Намын анхан болон дунд шатны байгууллагуудад ажиллаж байгаагүй атлаа шууд жагсаалтад ордог байдлыг арилгана. Цаашид жагсаалтад намын анхан, дунд гээд бүх шатанд гурван жилээс багагүй хугацаанд ажиллаж, бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина гэдгээ Хэнтий аймгийн МАН-ын хорооны гишүүдтэй уулзах үеэрээ МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал хатуухан санууллаа.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бат

    Жагсаалтаар уих ын гишүүн болгохоо болих хэрэгтэй лодой мэтийн төрийн далбаа урж өвчигнөсөн тэнэгүүд гарч ирээд хэхрээд байгаа биз дээ мөн уих ын гишүүдийн тоог цөөлж төсвөө хэмнэх хэрэгтэй

  • З
    Зочин

    Хаашаа явсан байсан бэ. Мөнгөтэй болсон хэцүү дээ.

  • З
    Зочин

    Миатын авилгачин хулгайч энхбаатар шоронд байх ёстой новш шүү хүрэлсүхийн туслах байсан. Энэ хулгайчдаа хариуцлага тооцчихоод дараа нь олон юм хуц Учралаа

  • Д
    Доржоо

    Эхлээд агуулга санааг нь ойлго энэ нам дотрох асуудал ярьж байна.

  • З
    Зочин

    Юун гурав бэ нэг бүрэн эрхийн хугацаа өнгөрөөх буюу дор хаяж 5 жил шүү тэгж байж энэ мөнгөтэй нам намд хандив өгч арын хаалга хэрэглэдэг нөхдүүд бага ч гэсэн цэгцэрнэ

  • М
    МАН гишүүн

    Чи зүгээр л мөрөөрөө Их засаг хавьдаа очих нь өлзийтэй дээ.Юун нам удирдах , сонгуульд Манлайлал үзүүлэх Чам шиг Дүлзэннүүдээс болоод Намын нэр хүнд нөгөө Шал гэгч дээр унасанг Чи ч мэдэхгүй чамайг цаанаас чинь удирддаг удирдагч мэдэхгүй.2027,2028 оны Сонгуульд бүх Шатанд нь унана.Орон нутагт ч гэсэн биднийг тоглоом шоглоомоор наадуул чинь Түгжилдэнэ шүү.Ээ наад Дүлзэнгүүд гээд Эцэг эхээс оноосон нэргүй болж бна Намын гишүүд чинь.

  • I
    Irgen

    Za bolij uz.Huts uhna tavisan uom shig heden hulgaichuud 100.100gaaraa gishuun bolno gejuu.126 g dorjhand hulgaich iim bolgoson.Buh uomni une Dorjhand nemsen.UIH gishuud 50 bhd bolno.MAN ymar shan chadaltai bolovsroltoi zaluuchuud bhd yahaaraa Dorjhandiin ugeer.irgedee ulam yduuruulaad bn be.HUN gedeg iig gazriin hursnees.Dorjhandiig MGLoos zailuul.Oligtoi neg udaa ch irged bodson sanaa garaagui.