Г.Ариунаа: Дулаарсан үед ууц чануулахаар хөлддөггүй. Хөлдөөгүй ууц, өвчүү хадгалалтын явцад муухай болдог

Нийгэм
Bolormaa
Унших: 3 мин 4 сек
241
legacy:2026/01/1/yyboakh.jpg

"Өнгөрсөн жил сарын хугацаанд 700 ширхэг ууц, өвчүү чанасан. Бусдыг дагаж үнээ нэмдэггүй. Том, жижиг гэж ялгалгүй бүгдийг нь нэг үнээр чанадаг учраас хүн тасардаггүй" хэмээн ярих энэ бүсгүйг Г.Ариунаа гэдэг.

Хямд үнэ, сэтгэлтэй үйлчилгээгээрээ олонд танигдаж, хайрлагдсан түүнийг UBN сайт онцолж ярилцлаа.

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Гомбосүрэнгийн Ариунаа гэдэг. 2015 оноос эхэлж ууц, өвчүү чанаж эхэлсэн. 10 гаруй жил чанаж байна.

-Цагаан сар дөхөөд ажил ихтэй байна уу?

-Одоогоор бол харьцангуй байна. Манайхан аливаа зүйлийг цагийг нь тулгаж хийх сонирхолтой байдаг учраас сар шинэ дөхөхөөр ачаалал огцом нэмэгддэг.

-Яг одоо сарын өмнө чануулах. Цагийг нь тулгаад 5 хоногийн өмнө чануулах хёорт ялгаа байдаг уу. Эрт чануулахаар хадгалах хугацаанд муухай болчихно гэсэн ойлголт байдаг байх?

-Хадгалалтын хувьд эрт чануулсан нь дээр. Яг одоо хүйтний эрч чанга байгаа үед чануулаад тас хөлдөөгөөд авчихсан байхад битүүний өдөр оруулаад гэсгээхэд яг гоё шинээрээ байдаг. Дулаарчихсан байхад чануулахаар хөлддөггүй. Хөлдөөгүй ууц, өвчүү хадгалалтын явцад муухай болчихдог. Гэтэл манайхан цагаан сар дөхүүлээд тулгаад цаг авмаар байна гээд байдаг юм.

-Жил бүрийн цагаан сараар нилээн ачаалалтай ажилладаг бололтой?

-Эхэн үедээ ачаалал багатай байсан. Олон жил тууштай хийгээд байнгын үйлчлүүлэгчидтэй болсон учраас сүүлийн жилүүдэд нэлээн ачаалалтай ажилладаг болсон.

-Нууц биш бол өнгөрсөн жил хэчнээн ууц, өвчүү чанасан бэ?

-Өнгөрсөн жил сарын хугацаанд 700 гаруй ууц, өвчүү чанасан байна лээ. Энэ жил тэрнээс их байх болов уу гэж бодож байна.

-Анх эхэлж байхад өдөрт дунджаар хэдэн ууц, өвчүү чанадаг байв. Одоо хэд болж нэмэгдсэн байна?

-Анх найзтайгаа хамт чанаж эхэлсэн. Тухайн үед өдөрт 10 захиалга ирвэл баярладаг байсан. Одоо бол оргил ачааллын үед өдөрт дунджаар 70-80 захиалга орж ирдэг болсон.

-Ууц, өвчүү чанана гэсэн зар маш их байдаг. Тэднээс ялгарч ийм их захиалагчтай байгаа нууц нь юундаа байна?

-Хариуцлага, хандлага юм болов уу. Алдаа мадаггүй маш гоё чанаж өгөхийг хичээдэг. Өнгөрсөн жил 700 гаруйг чанахад 3 айлаас жаахан шүүрхий байна гэсэн гомдол ирсэн. Би битүүнд өөрөө очиж аваад дахиж чанаад буцаагаад хүргэж өгсөн. Манайхаар үйлчлүүлсэн хүмүүс сэтгэл ханамжтай байх нь л надад чухал. Бас үнэ нөлөөлж байгаа байх. Би сүүлийн 6 жил үнээ огт нэмээгүй. Би бусдыг дагаж үнээ нэмдэггүй. Том, жижиг гэж ялгалгүй бүгдийг нь нэг үнээр чанадаг учраас хүн тасардаггүй юм. Энэ жил чануулсан хүн ирэх жил ирэхдээ хамаатан садан, найз нөхдийгөө дагуулаад ирдэг. Ууц, өвчүү чанадаг хүмүүс залгаад намайг загнадаг. "Хямдхан байна. Ханш унагаалаа" гээд загнасан. "Яагаад бүгд адилхан үнэтэй байх ёстой гэж. Нэг ууцыг нэг хонины махаар чануулах боломжтой хүн хэд байх вэ. Нэг нь ч гэсэн хямдхан байж болдоггүй юм уу" гэсэн хариултыг өгчихдөг юм.

legacy:2026/01/1/yoroa.jpg

-Хэдээр чанаж байгаа вэ?

-Ууц, өвчүү гэж ялгалгүй том жижгээс үл хамаараад нэг л үнээр чанадаг. 50 мянган төгрөгөөр чанаад утуулах бол 30 мянга нэмэгддэг. Дайвар махаа хамт чануулбал 20 мянга нэмэгдэнэ. Дайвар мах хэдэн ширхэг ч байж болно.

-Жил ирэх тусам бүх юмны үнэ нэмэгдэж байхад үнээ нэмэхгүй байгаа шалтгаан нь юм бэ. Таны хувь хүний үзэл бодол бас нөлөөлж байна уу?

-Гоё орчинтой том газрууд 200 мянга давсан үнээр чанадаг гэсэн. Тийм газар очиж үйлчлүүлдэг хүмүүс байгаа л байх. Манайхаар бор дөмөгхөн амьдралтай өвгөн, эмгэн их үйлчлүүлдэг. Тэр хүмүүст тэнгэрт тулсан үнэ хэлээд сууж болохгүй биз дээ.

-Гэртээ ууц, өвчүүгээ чанах гэж байгаа хүмүүст зөвлөгөө өгөөч гэвэл юуг онцолж зөвлөх вэ?

-Маш сайн гэсгээх хэрэгтэй шүү л гэж хэлмээр байна. Бага зэргийн хөлдүү байсан ч жигнэж болохгүй. 24 цаг бүрэн гэсгээх нь хамгийн чухал.

Хуваалцах:241

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    OYUN

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • B
    Batkhuyag

    10 horoolold basl olon jil chanaj bna uuts uvchuu ylgaagui dagah mahtai ni 70k d chanadag shuu tiim hymd bish l bna shuu dee. Oirhon chanuulah humuus bval holbogdooroi. 91112543

  • З
    Зочин

    50000 gedeg unetei bnaa.20000 bhad hangalttai ashig olno

  • З
    Зочин

    Утас нь хэд вэ

  • Z
    Zochin

    Hudlaa Mede Tania’s bdag ymu ygd hayg medeelel bhgu bga ve

  • З
    Зочин

    61

  • З
    Зочин

    Утасны дугаар, хаягиыг нь асууж, бичиж болохгүй юм байх даа

  • З
    Зочин

    Утас юм уу хаягаа бичмээр юмаа. Өвчүү чануулах гэсэн юм.

  • З
    Зочин

    Хаяг утсаа өгч болхуу чануулмаар байна

  • З
    Зочин

    Утас байна уу хаяг хаана вэ

  • З
    Зочин

    Хаяг дугаараа

  • З
    Зочин

    Ууц чанах утас байна уу

  • З
    Зочин

    Hayg holboo barih utas n bn uu

  • З
    Зочин

    Хаягаа өгнө үү, яг хаана байдаг юм бэ

  • З
    Зочин

    Мах маркет янзын сайхан болгоод утаад 100К л бсан Ойролцоо л бна даа

  • Z
    zochin

    mundag mongol emegtei bn ochijn uein erliz hurlizuudas hol baitsggrai une nemed horch hiij bolno sh uuu

  • Д
    Даваасүрэн

    Амжилт хүсье хаяг утасны дугаар байна уу

  • З
    Зочин

    Их зарлагатай хүнд баяр болсондооо хотын улны ядууст хөдөөө бол ягл таарсан гоё байдаг

  • З
    Зочин

    Амжилт хүсье.холбогдох дугаар байнауу?

  • З
    Зочин

    Хаана очих уу хаяг дугаар байна уу

  • С
    Сэтгэлтэй хүн

    Сэтгэлтэй, хөдөлмөрч сайхан эгч байна өө, холбоо барих утас, хаяг нь юу юм бол?

  • З
    Зочин

    Утасны дугаараа

  • З
    Зочин

    Утас нь хэд вэ . Хаана байдаг юм бэ

  • З
    Зочин

    эгэл бөгөөд илүү дутуугүй сэтгэл сайтай хөдөлмөрч хүмүүсийн нэг эгээ байнаа эрүүл энхийг хүсье. Эмээ өвөө нар баярлуулдаг буян нь дэлгэрэг ээ