Г.Дамдинням: Рио Тинтотой хийх хэлэлцээр удахгүй үргэлжилнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:Damdinnyam/damdinnyamG.png

Засгийн газрын зүгээс Рио Тинто групптэй хувь нийлүүлэгчдийн зээлийн гэрээний хүү болон менежментийн төлбөрийг бууруулах, “Оюутолгой” компанийн засаглалтай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр гурван ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Өнгөрөгч оны сүүлээр байгуулагдсан эл ажлын хэсгийн үйл явц ямар байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ. Тэрбээр Рио Тинтотой хийх хэлэлцээ тодорхойгүй болсон зүйл байхгүй гэдгийг мэдэгдэв.

Тэрбээр "Тодорхойгүй болоогүй. Хэлэлцээр идэвхитэй явж байхад УИХ-ын сонсгол болж УИХ-аас ЗГ-т чиглэл өгсөн шинэ тогтоол гарсан. Хуулийн дагуух процессоороо саяхан албажиж дуусаад ирсэн. ЗГ-аас баталсан удирдамжийг УИХ-ын тогтоолд уялдуулж өөрчлөх эсэх үнэлгээ хийгдэж байна. Удахгүй хэлэлцээр үргэлжлээд явна" гэжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger

  • T
    Tumur

    Өөрийн чинь халааснаас өдөр бүр 14 тэрбум₮-сугалдаг бол яаж ЯАРАВЧЛАХ байсан бол , шууд л рио тинто-г ХӨӨЧИХӨӨЧ , насаар чинь МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОЁ , рио тинто гээчийг ХӨӨХ нь манжуудыг ХӨӨСӨНТЭЙ ДҮЙЦНЭ!!!