З.Төмөртөмөө: Иргэд түргэн тусламж дуудаад хэдэн цаг хүлээж байхад түргэн тусламжийн газрын дарга нь хувьдаа түргэний машин ашиглаж байгааг юу гэж ойлгох вэ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 5 сек
110
legacy:tumurtumuu/623034995_1194770789495198_7283320701832651732_n1.jpg

НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн З.Төмөртөмөө хэд хэдэн асуудалд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ.

Тэрбээр “103 дугаарт дуудлага өгөхөд үйлдэл ихтэй, 1-3 цаг хүлээлгэдэг, түргэний машинууд нь хүрэлцдэггүй. Энэ асуудлаа үе үеийн удирдлагууд нь яагаад өмнө нь танилцуулж, шийдвэрлэхгүйгээр өнөөдрийг хүргэсэн юм бэ. Иргэд түргэн тусламж дуудаад хэдэн цаг хүлээж байхад танай харьяа түргэн тусламжийн газрын дарга нь хувьдаа түргэний машин ашиглаж байгааг юу гэж ойлгох вэ. Энэ мэт асуудлаа яаж шийдэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга танд ямар ажил хэрэгч санал байна вэ” гэв.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хүчин чадлыг ирэх сарын 1-ний дотор нэг багаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр дуудлага хүлээн авах чадамжийг 10-15 хувиар нэмнэ. Мөн түргэний машины хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийн хүртээмжээс шалтгаалж дуудлага удаашрах тохиолдол гардаг. Мөн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд 103 дугаарт дуудлага авах оператор нь мэргэжлийн эмч бус цагдаа, хүчний байгууллагаас байгаа нь дуудлагыг зөв эрэмбэлэхэд учир дутагдалтай байна. Хөнгөн дуудлагыг нэн яаралтай эрэмбэлж бүртгээд, Нийслэлийн түргэн тусламжийн төв рүү шилжүүлэх процесс удааширдаг учраас зорилтот, тусламж яаралтай хэрэгтэй иргэнд шуурхай хүрэхгүй, цаг алдах тохиолдол их байна” хэмээн тайлбарлав.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Эмч эмнэлгийн ажилтангууд хүн юм чинь зээлээр ч гэсэн булган шуба ава л байлгүй...кофе авахаар яана гэж ажиллаж байхдаа юм идэж ууж болохгүй юу. Яг тэр хүн яаралтай дуулагад явж байсан уу тодорхой болгох хэрэгтэй.

  • З
    Зочин

    1732 УКМ түргэний машинаас булган шубтай хүүхэн 2 ч удаа кофе шоп руу ороод буцаж кофегоо бариад явж байхыг харах хүртлээ ийм зүйл байдгыг

  • З
    Зочин

    Зөв ш дээ энэ залуу зөв харсан бна, ИТХ-ын зөвлөл сайн ажиллажээ, түргэний дарга нь болиоч ээ хувьдаа түргэний тэрэг ашигладаг хэддүгээр он бэ? Завшсан мөнгөөрөө авсан хувийн унаагаа унаач…

  • З
    Зочин

    103-ын дарга нь түргэнийхээ тэргийг унаад хувьдаа ашиглахаар доор нь байгаа орлогч, санхүү гээд дарга нар бас унана, ингээд дор хачж 3-4 тэрэг чг хувийн юм шиг ашиглагдаж байгаа нь нууц биш, дарга нь шарил зөөж мөнгө олдог гээ биздээ, шившиг, энэ хэргийг одоо болтол шийддэггүй хуулийнхан ажлаа хийгээч, ингэж мөнгө завшдаг дарга нараасаа салаач ээ, Наранбаатар даргаа, таны нэрийг их ч улалзуулна даа

  • З
    Зочин

    103 -ын дуудлага хүлээн авах оператор нь эмч байх хэрэгтэй шүүдээ. Сайжруулах гээд улам дордуулах юмаа.

  • З
    Зочин

    Иимл бөгс цүнхчин дарга долоогчуууд пялдгууд олон нүүртүүд явсаар хурган дарганцар болж хагартлааа баяждаг гэээд ойлгоцон өлөнгүүдиин сүрэг их дэээ

  • З
    Зочин

    Тас хөдөөний шал худлаа амьтанг үнэн хэллээ, цүнх баригч, ийм юмнууд "дээшлэхээр".. одоо яая гэхэв дээ

  • З
    Зочин

    Хэдэн хувь нь худлаа дохио дуугаргаж явдаг бол ул шагайж урамшуулал авч амь зогоодог хүмүүс судлаад үзвэл овоо урамшуулал авна даа

  • З
    Зочин

    Чам шиг хотын золбин нохойноос айгаад дуугай байх уу?

  • Ю
    Юугаа мэдддэг гэж

    Юугаа мэдддэг гэж худлаа ПОП шаадийн бэ чи

  • З
    зочин

    халтайсан халтар хөдөөний золбин бөгс долоогч пиздаа бацаан гэнэт ухаан орж нтр