МИАТ: Улаанбаатар- Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэг цуцлагдлаа

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:miat/онгоц цас.jpg
legacy:miat/онгоц-1.jpg

Улаанбаатар-Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэг цуцлагдлаа. Тодруулбал, “МИАТ ТӨХК-ийн ОМ711/712 аяллын дугаартай Улаанбаатар-Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн /2026.01.27/ нислэг техникийн шалтгааны улмаас цуцлагдаж байгааг үүгээр мэдэгдье.

МИАТ компанийн зүгээс уг нислэгээр зорчихоор тийз худалдан авсан зорчигчдын нислэгийн цагийг өөрчлөх, бусад хотоор дамжуулан тээвэрлэх арга хэмжээг авч байгаа бөгөөд та бүхэн МИАТ компанийн лавлах утас +11 333999 дугаарт хандана уу.

Зорчигч та бүхний аяллын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, хүндрэл учруулж буйдаа хүлцэл өчье” хэмээн МИАТ ТӨХХК-иас мэдэгдэл гаргажээ.