З.Цогтгэрэл: ЗГ цалин нэмэхтэй холбоотой хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол тэмцэл хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ
30

Монгол Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. Тэд өнгөрөгч онд Засгийн газартай хийсэн цалин хөлс нэмэгдүүлэхтэй холбоотой хэлэлцээр биелэхгүй байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр БШУ-ны ҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл "ЗГ цалин нэмэхтэй холбоотой хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол тэмцэл хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ. Багш, эмч нар I сарын цалингаа одоо хүртэл аваагүй байна. Зарим багш нараас "Бид цалингаа нэмүүлэх биш харин ч дордуулчихлаа" гэх гомдол ирж байна" гэлээ.



