Цэргүүд нэгнээ зодсон асуудалд Р.Чингисийг чөлөөлсөн бол дахин давтагдсан энэ асуудалд шинэ дарга Н.Лхагвасайханд ямар хариуцлага тооцох вэ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 2 мин 15 сек
210
legacy:dotoodiin tsereg/zaki.jpg

Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэрэг зодуулсан гэх асуудал нэг сарын дотор хоёр удаа гарлаа. 2025 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр боксын бээлий өмссөн цэрэг бусад цэргүүдээ зодож байгаа бичлэг цахим орчинд тавигдсан. 2026 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр мөн л цэргийн эрүү хугарч Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэх мэдээлэлд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тайлбар гаргасан.

Шинэ он гарахтай зэрэгцээд цэрэг нэгнээ дэглэсэн, дүрмийн бус харилцаа үүссэн нь тогтоогдсон гэх тайлбараар Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, 05 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар, тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч бөгөөд штабын дарга, хурандаа Д.Отгонбаатар нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Улмаар 2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны Б/01 дүгээр тушаалаар хурандаа Н.Лхагвасайханыг Дотоодын цэргийн штабын даргаар, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчаар дэд хурандаа Б.Чинзоригийг томилоод байгаа.

2025 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр гарсан хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж холбогдох хүмүүст хариуцлага тооцсон гэсэн мэдээллийг эх сурвалжууд өглөө. Боксын бээлий өмсөж бусад цэргүүдээ дэглэсэн түрүүч цолтой цэргийн цолыг хурааж, ангийн дотоод журмаар хариуцлага хүлээлгэж байгаа аж. Дэглүүлсэн гэх цэргүүдийн биеийн эрүүл мэнд хэвийн, хугацаат цэргийн албаа үргэлжлүүлэн хааж байна.

Харин сарын дараа гарсан цэргийн эрүү хугарсан гэх асуудалд ХЭҮК-оос хяналт шалгалт хийхэд "Үе тэнгийн цэргүүд хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Олон эрчүүд цугласан газарт нэгэнтэйгээ тоглох, онгирох зүйл гардаг. Үеийн нэгнээ "Мань нь чамайг ганц цохичих уу" гэхэд нь "Тэг, тэг" гээд л элгэнд нь цохисон юм байна лээ. Яг тухайн үед нь зүгээр байж байгаад цааш эргэж хэд алхаад унахдаа цементэн шалан дээр эрүүгээрээ унахдаа хугарсан асуудал үүссэн. Цэргийн биеийн байдал хүнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна" гэх тайлбарыг өгчээ. Өчигдөр тухайн цэрэгт хагалгаа хийсэн. Хагалгаанд орохоосоо өмнө хоёр эрүү хугарсан тул юм идэж, ярьж чадахгүй байгаа ч өөрөө босож явж байсныг ар гэрийнхэн хэвлэлд өгсөн яриандаа дурдсан.

Сарын дотор гарсан хоёр хэргийн нэг нь баярын өмнө үүссэн гэх шалтгаанаар дарга, дээд албан тушаалтнуудыг бүгдийг нь үүрэгт нь ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл сарын дараа яг адилхан хэрэг давтагдахад "Хэргийг шалгаж байна" хэмээхээс өөр хариу одоогоор алга. Яг тухайн хэрэг гардаг өдөр нь тус ангид сэтгэл зүйн сургалт орсон байгаа юм. Үүнийгээ ч өөрсдийнхөө цахим хаягаар нийтлэн мэдээлжээ. Адилхан шалтгаанаар дахин тухайн ангийн захирагчид болон Дотоодын цэргийн штабын удирдлагуудад хариуцлага тооцох уу?

Өмнө нь ч Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчийн ходоод задарч нас барсан. Тус хэрэг 2022 оны зургадугаар сард гарч байсан юм.

Хуваалцах:210

СЭТГЭГДЭЛ (21)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • H
    Hurandaa8 сар өмнө

    Dahiad solio daraa n dahiad zodoon bolonguut dahiad soli hurandaa zondoo baigaa shdee

  • З
    Зочин8 сар өмнө

    Явсаар хүүк генерал тонилох байхаа. Заяагүй хүүк байнга огцорч явах юм.

  • Z
    Zochin8 сар өмнө

    Энэ цэрэг зодох зодолдохоос сэргийлэх арга хэмжээ авч болдоггүй юм уу дандаа нэг юм болж байх юм аа

  • З
    Зохиолч Л.Пүрэвдорж8 сар өмнө

    Одоо хууль зүйн сайдыг нь огцруулах ёстой. Хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаа сайд яагаад огцордоггүй юм бэ?

  • З
    Зочин8 сар өмнө

    ЗОДУУЛСАН ЦЭРГИИН ААВ НЬ ГАДАА ОРИЛЖ БАХИРААД БСАН БЖ. ДОТОР ОРЖ. ДАРГА НАРТАЙ НЬ УУЛЗАЧИХААД ГАРЧ ИРЭЭД ИНЭЭГЭЭД БСАН БИЗ ДЭЭ ЕР СЕНЕСАЦ ДАРАХ ЗОРИЛГОТОЙ ЗОХИОСОН ЖҮЖИГҮҮД ЯВАГДААД БДАГ ЮМ БИШ ҮҮ ХАХУУЛЬ АЬААД Л НЭГ ДАРГА НЬ ХАЛАГДАЖ ӨӨР ТУШААЛ ДЭЭР ДЭВШИЖ ОЧОО Л ...... ОДОО БОЛИОО ЛУЙВАРЧИД ААААА

  • З
    Зочин8 сар өмнө

    Адилхан л халахгүй юу. Хэн хэзээ ажлаа хийж, өөрчлөлтийг бий болготол дарга нарыг нь сэлгээд бай. Бидэнд буй хууль ёсны ганцхан боломж.

  • Х
    Х8 сар өмнө

    Шал худал юм бичиж бна.тэгээд сайн дураараа гуйж зодуулсан болохнуу арай ч дээ ийм юм яриад зогсож байх гэж дээ хэлэх үг олдохгүй байна даа.

  • H
    Huuchin tsereg8 сар өмнө

    Худлаа шаахымаа. Эсвэл тийм аз нь харьчихсан залуу юм уу, тэр цэрэг нь? Уг нь цэрэгт албан бусаар атаманууд нь цэргийн дүрэм, дэг журам сахиулж, журамд оруулж байдаг. Гэвч манай оны атаманууд цэргийг харгислаж зодох, байнга нүд үзүүрлэж дэглэх, нутаг усаар ялгаварлан гадуурхах, хоол ундаар хясан боогдуулах зэргийг хүний ёсноос гадуур гэж үзэж, хязгаартай байхаар тохиролцож, халагдталаа үүнийгээ мөрдөж байсансан. Ангийн нэгдэлт дээр биднийг халагдах тушаалаа уншуулаад машиндаа суух гээд тарахад доод оны цэргүүд маань (дараагийн атаманууд нь) уйлж, үнсээд гаргаж өгсөн дөө. Цэргийг харгисаар зодох бус, ангийн дэг журмыг бол шаардлага өндөртэйгээр сахиулж байсан юм даа, бидний хэдэн андууд маань. Асман, хал ондоо нэг ч цэргийг гэмтээж бэртээгээгүй. Миний бичиж байгааг тэд минь уншаасай. Уншвал шууд ойлгоод өөрсдийгээ танина даа, тэд. 1986 онд халагдсан, .....-р тусгай салбарын дайчин байнаа.

  • P
    Ppppppp8 сар өмнө

    Chuluuluugui ee chuluulsun gj ard tumeniig huurj deesh ni dewshuulj bhguu yu. Ard tumenig hurahaa boliochee. Medeeniih ni bs zuw medeelel uguchee muu sain hudlaa hudaldagdsan medeeniihen

  • У
    Уншигч8 сар өмнө

    Монголд маш олон төрлийн гэмт хэрэг гарч ард иргэд хохирдог 05 -р ангид удаа дараа цэрэг зодуулснаас болж хохирч байна үүн дээр ангийн удирдлага ямар дүгнэлт зөвлөгөө өгч байна вэ? ангийн эмч эрүүл мэндийн талаар сургалт явагддагүйн нэг хор ил гарч байна Хүний эрхийн хороо гэж сүржин нэртэй байгууллагаас хүмүүс очиж яриа хийж цэрэг зодсон цэрэг шоронд ордог зодуулсан цэрэг эрүүл мэндээрээ насан туршдаа хохирдог гэсэн яриа уулзалт хийхгүй байгаагын гор гарч байна тайван цагт аавын хүүхдүүд цэргийн албаа хаах цаг байхгүй болжээ Харамсалтай

  • З
    Зочин8 сар өмнө

    Хүн итгэхгүй юм шаах гэж

  • З
    Зочин8 сар өмнө

    Өөрөө л унасан байна лээ гэдэг талруугаа явж байгаам байна

  • З
    Зочин8 сар өмнө

    Алхаж яваад цемент онож унаж л байдаг

  • З
    Зочин8 сар өмнө

    Хэүк шалгасан чинь яасан гэнэ ээ.ийм байгууллага байх хэрэггүй юм байна.нэртэйгээр нь хөөрхөн тоглодог хүүхдүүд байна гээч

  • З
    Зочин8 сар өмнө

    Энэ тэнэглэлээ болчуул дээр соц үе одоо үе шаал өөршдээ хүүхдүүдээ

  • З
    Зочин8 сар өмнө

    мэдээллээ Дэд хурандаагийнх нь зураг хандалт авахгүй болохоор Хурандаагийн зургаар сольчихож байгаа юм уу

  • З
    Зочин8 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин8 сар өмнө

    Энэ бол дэглэлт болсон байхад ХЭҮК яасан яасан гэнээ

  • З
    Зочин8 сар өмнө

    Яг ижил зөрчил хэрэгт ялгавартай хандаж байгаад л иргэд туйлын дургүйцдэг.Чингэс томилогдоод сар болоогүй байхад хэрэг гарч дэд сайдаар ахалсан шалгалт оруулж ажлаас чөлөөлсөн.яг ижил хэрэгт одоо байгаа дарга дээр адилхан л дэд сайд нь шалгаж чөлөөлөх хэрэгтэй.тэгж чадахгүй бол дургүй хүнээ чөлөөлөх далим хайж байж л гэж ойлгогдоно Занданшатар

  • З
    Зочин8 сар өмнө

    Юу гэсэн үг вэ мань нь чамайг ганц цохичих уу гэсэн чинь тэг тэг гээд цохисон...-ыг тоглоом гэнэ үү... баримжаатай бичээрэй

  • З
    Зочин8 сар өмнө

    өөр яахав энэ амьтныг ямар нэг цэргийн эрүүг 3 хугалуулаарай гэж томилсон биш