193 барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгчээ

Улс төр
OtgonbayarS
Унших: 1 мин
10
legacy:batamgalan1.jpg

Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т ажиллаж, иргэд аж ахуй нэгж байгууллагаас ирүүлж буй санал хүсэлттэй холбоотойгоор үүрэг даалгавар өглөө.

legacy:batamgalan1/batamgalan.jpg

Уулзалтын эхэнд “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын захирал Д.Мөнхбаатар үндсэн чиглэл, бүтэц, хийж хэрэгжүүлсэн томоохон төслийн талаар танилцуулав. Тухайлбал 2025 онд улсын хэмжээнд 484 төсөл, арга хэмжээнд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлж, улсын төсөв, зээл тусламжийн хөрөнгө оруулалтын сахилга бат, чанар, аюулгүй байдлыг ханган ажилласны үр дүнд нийт 193 барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн.

legacy:batamgalan1/batamgalan2.jpg

Монгол Улсын хөгжлийн стратегийн ач холбогдол бүхий Нүүрс баяжуулах үйлдвэрийн ус хангамжийн Загийн усны хоолойн төсөл, Нүүрс баяжуулах үйлдвэрийн үндсэн төслийг тус тус амжилттай ашиглалтад оруулсан.

legacy:batamgalan1/batamgalan4.jpg

Энэ үеэр магадлал хийх эрх авсан экспертүүдийг чадавхжуулах ажлыг эрчимжүүлэх, захиалагчийн хяналтын нэгдсэн стандарт аргачлалыг боловсруулж ажиллах талаар тодорхой үүрэг даалгавар өглөө. Мөн иргэд, аж ахуй нэгжид хүндрэл учруулахгүй, хууль эрх зүйн хүрээнд дэмжиж ажиллах шаардлагатай гэдгийг хэллээ.