Ч.Нарантуяа: 20-иодхон хүнтэй сумын ЭМТ-ийн үйлчлэгч, жолоочийг халж байна
120

Монгол Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. Тэд өнгөрөгч онд Засгийн газартай хийсэн цалин хөлс нэмэгдүүлэхтэй холбоотой хэлэлцээр биелэхгүй байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа "Засгийн газар цалин нэмэх сургаар баяртай байсан эмч нарынхаа итгэлийг хөсөр хаяж байна. Эмч, ажилчдын нэмэгдлийг 30 хувиар нэмэгдсэн цалингаас тооцож олгохгүй бол ажил хаялтаа эхлүүлье гэдэг шаардлагыг ч тавьж байгаа. Цалингийн нэмэгдлийг далимдуулж, 9 хувийн цомхотголыг хийгээд эхэлсэн. 20-иодхон хүнтэй сумын ЭМТ-ийн үйлчлэгч, жолоочийг халж байна" гэлээ.



