Ө.Шижир: Манай бүлгийн хэн ч Т.Доржхандыг өмөөрөхгүй. Ингэтлээ албан тушаалтайгаа зууралдсаар л байх уу

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
200
legacy:shijir gishuun/shi.png

УИХ-ын гишүүн Ө.Шижирийн зүгээс Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг огцруулах хүсэлтээ Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлсэн. Тэгвэл уг асуудалд Шадар сайд Т.Доржханд NTV телевизийн Лхагвын тойм ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Ө.Шижир гэдэг залуугийн шийдвэр АН-ын бүлгийн шийдвэр биш юм билээ. Бүлгийн гишүүдтэй нь ярихаар эсрэг байр суурьтай байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Шижир "Манай бүлгийн 42-с хэнч Т.Доржхандыг өмөөрөхгүй. Энэ залууг би 10 жил бэлдсэн гэж худал хэлдэгтэйгээ адилхан дахиж битгий худлаа мэлзээрэй. Ичих хэрэгтэй шүү. Ингэтлээ албан тушаалтайгаа зууралдсаар л байх уу" хэмээн жиргэжээ.

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочих

    Худлаа ярьдаг хүний хэлэмж их блээ, асуудлынхаа голыг олж хэлэхгүй тойруулаад,нуршаад,бултаад ,цаг аваад л

  • Ү
    үГЛЭЭ өвгөн

    Доржханд.гэж.ийм.этгээд.байжээ. Тар нь.танигдаж байна.Сайдын.суудалд их дуртай этгээд!.Үнэн нүүр царай харуулж.байна.Чихэрт дуртай хүүхэд.шиг!!!

  • З
    Зочин

    Шижирийг женко гэж ойлгоно! Доржханд яамгүй төсөвгүй. Олон тэрбум $ -н сэргээгдэх эрчим хүчний гэрээ хийсэн, ажил болоод эхэлсэн. Хоролох үйлсээ төгөлдөржүүлж байгаа! Сэрэмжтэй байгаарай монголчуудаа. АН женкочидээсээ салах болоогүй юу?!

  • Z
    Zochin.

    Шижир өөрөө ард түмнийг төллөөгүй зөвхөн нам төлөөлсөн учраас чамайг дэмжихгүй.

  • Б
    Баяр

    Чойжилсүрэн Доржханд Аубакер Дамдинням огцоруулахгүй бол зандшатарын засгийг тэр чигээр нь огцоруулаачээ

  • Д
    Дулаи

    Маш зөв огцрох. МАН мөнч арчаагүй нам юм даа. ХҮН НАМЫГ тэжээгээл юу хийсэн юм.

  • З
    зочин

    өнөөдрийг уушги гээд л дайраад байна.

  • З
    Зочин

    Хулгай хийж мөнгө олоход эрчим хүчний салбар хэрэгтэй л бна да зууралдаад байхыг бодоход

  • З
    Зочин

    Халтар царайтыг зайлуулаач.

  • З
    Зочин

    Доржханд албан тушаалтайгаа зууралдан зууралдаж байж өөрт ашигтай бизнесээ хөгжүүлэн дэмжих ын төлөө амь тэмцэн бачимдан би огцрохгүй хэмээн гэртээ чарлан уйлсаар дараагийн сонгуулийг угтмой.ийм зурлага гарсан байна.

  • З
    Зочин

    Ажлаа хийгээд байж л байг.Чи юунд нь тэгж хүнийг ажлаас нь халах дуртай юм.

  • З
    Зочин

    ДОРЖХАНД САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ.

  • Х
    Ха ха ха

    Тэр хөрөнгө оруулалтаас хувь хүртэх гээд чичрээд суудалтайгаа зууралдаад байгаа юм биш үү айн?

  • З
    Зочин

    жонхуунуудаас хэзээ салж амрах юм бол до

  • И
    Иргэн

    Хүн огцруулах тухай биш өөр түмэнд хэрэгтэй хууль санаачилж хэрэгжүүлэх талаар ажилла л даа

  • И
    Иргэн

    Нэг хүн халагдаад ямар үр дүн гарах вэ. ЗГ тогтворгүй..өмнөх ЗГ ын хийж байсан ажлыг үл тоодог энэ байдал ийм нөхцөлд хүргэж байгаа нь үнэн шүү

  • З
    Зочин

    2 хар хэрээ бие биенийхээ харыг гайхав гэгчээр танай нам хүн-ээс 1% дээр юм даа. Ер нь тэгээд аль ч нам нь адилхан нэг шуудай дотор өнгөрцгөөсөн байгаа шүү.

  • З
    Зочин

    Доржханд Эрчим хүчинд гадаадаас хөрөнгө татах чиг үүргийн ажил хийж байгаа шүү.Ажилаа сайн хийж байгаа.

  • И
    Иргэн

    Танай бүлэглэл ч нэг их ялгаагүй дээ бүгд л дээрэмчид шүү дээ

  • З
    Зочин

    зөв шүү худалчийг зайлуул