ЕРӨНХИЙ САЙД: Б.Чойжилсүрэн сайд Х.Нямбаатар даргатайгаа хамтарч 5-р ЦС-ын ажлаа яаралтай эхлүүл. Асуудлаа шийдэхгүй бол хариуцлага тооцно

Улс төр
Turbat
Унших: 1 мин
110
legacy:ZandkaZASAG/517558101_721489620512925_2001491064806629398_n.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 24-ний бямба гарагт эрчим хүчний салбарын зарим байгууллагад ажилласан мөрөөр дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгч, энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцохоо мэдэгдлээ. Мөн Эрчим хүчний нэгдсэн бодлогоо шуурхай цэгцлэхийг үүрэг болголоо.

"Дулааны IV цахилгаан станц" ТӨХК болон “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн удирдлагууд авлигын хэрэгт нэр холбогдож саатуулагдаад байгаа учраас эдгээр байгууллагын удирдлагыг чөлөөлж, тухайн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангаж, мэргэжлийн удирдлагыг яаралтай томилохыг үүрэг болголоо.

Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж, эрчим хүчний салбарын сахилга хариуцлагад онцгой анхаарах, цаашид гарч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК-д үүссэн гэмтлийг түргэн шуурхай засварлах ажлыг онцгой нөхцөлд мэргэжлийн өндөр ур чадвар гарган гүйцэтгэсэн албан хаагчдыг шагнаж урамшуулах асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Занданшатар аа. Танай энэ Чойжилнамжил Нянгар хоёр хамтраад цахилгаан станц барьчих уу...Унгасны ноос түүж эсгий хийхийн үлгэр за.. тэр хийх гэж байгаа компаныг нь харчихаарай. Үхсэн нохойн оцгор байхаа

  • З
    Зочин

    Эрчим хүчний том төслийг томхон компанаар хийлгэвэл алсдаа чанар сайн муу үр дагавар багатай

  • З
    Зочин

    5 станц нь нөгөө Тавинбэхийн 0 аймгийн дулааны станц барих төсөл шиг мөнгө ч үгүй, станц үгүй замхрах биз. Сүүлд нь Чойжоо, Нямбаатар хоёр шоронд хэд хоног суугаад гарна.

  • З
    Зочин

    Баян мөнгөтэй хүнээс айгаад байгаа юмуу ЕС гуай

  • З
    зочин

    Наад тэнэг золиг чинь ажил хийгүйдээ. Эртхэн хөөгөөд явуулсан нь дээр шүү

  • З
    Зочин

    Ард түмнээр доог тохуу хийхээ занданшатараа боль чойжилсүрэн хэдэн жил сайд хийж байгаа билээ дээ

  • З
    Зочин

    5р цахилгаан станц чадвар муу бүүр Кампучийн компани хийх юм гэнэ. Хэдэн жилийн настай юм хийх бол доо.Чөтгөр ав. Олигтой юм болохгүй ээ

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • F
    FU

    BORJUURAA SOLINO UHSENII CHINI TSAHILGAAN

  • З
    Зочин

    Зөв дөө, улаан гал дээр ажилласан инженер техникийн ажилтнуудад илүү цагийн хөлсийг олгож, дээр нь нэмж урамшуулах хэрэгтэй

  • З
    Зочин

    мэдэлгүй ерөнхий сайд хэрэгжихгүй сүржигнэл Чойжоо сахиусны тоогтой мушийлт хоёр яг таарчээ. Энэ ерөнхий сайдын цэрэг зодохыг болиул гэсэн сарын өмнөх үүрэг дараагийн цэргийн хүүхдийн эрүүний ясыг гурав хугалж хэрэгжүүлнэ лээ доод хүмүүс нь