О.Наранбаатар: IV цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн учраас нийт хэрэглэгчдийн цахилгааныг өдөрт 1 удаа 2 цагаар 22.00 цаг хүртэл хязгаарлана

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
90
legacy:2026/01/1/NewStampUBNcopyRecoveredRecoveredcopy.jpg

Нэгдсэн сүлжээний горим ажиллагаа болон хязгаарлалттай холбоотой цаг үеийн асуудлаар ДҮТ ТӨХХК-аас мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр, Диспетчерийн үндэсний төвийн Төв диспетчерийн албаны ахлах инженер О.Наранбаатар, "Өчигдөр оройны 17.30 цагт IV цахилгаан станцын 7-р зуухны засварын ажил дуусч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн. Хэдийгээр IV цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч Бөөрөлжүүтийн цахилгаан станц нүүрс хангамж доголдсон хэвээр байгаа учраас хязгаарлалт үргэлжилж хийгдсэн. Өчигдөр оройны оргил ачаалал 1708МВт-д хүрсэн. Бид нийт 200 МВт-ын хязгаарлалт хийхээр төлөвлөсөн байсан ч IV цахилгаан станц хэвийн ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор өчигдөр оройн 22.00 цаг хүртэл 100 МВт-ын хязгаарлалт хийсэн. Өнөөдөр нийт 100-150 МВт-ын хязгаарлалт хийхээр тооцоолж байна. Нийт хэрэглэгчдийн цахилгааныг өдөрт 1 удаа 2 цагаар 22.00 цаг хүртэл хязгаарлана. Шөнийн хязгаарлалт байхгүй" гэлээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Бөөрөлжүүтийн ЦС-ыг дутуу барьж, улс шугамтай холбосны балгаар ТЭЦ 4-д гэмтэл гарсан юм шигээ.

  • Z
    Zochin

    Уул нь цахилгаан станцуудад санаа зовохгүй шийдэх асуудлууд зөндөө л бнда, нүүрсний уурхайд тавьдаг татвараа нэмэх хэрэгтэй, өчүүхэн татвар авдаг, сэргээгдэх эрчим хүчээ дэмжээд хөгжүүлээд шийдэж болно, газ ашиглах.. г.м

  • I
    I.OTGONBAYR

    SAIN. BNA UU? CAHILGAAN. DULAAN. US. DULAANII. ASUUDALAA. ZUN. NAMAR. SAIN. ZOHICUULAACHEE..STANCUUD. SHAARDLAGAA. MASH. SAIN. TABIJ. ZASAGIIN. GAZARAA. AJILLUULAH. HEREGTEI. SHUU..ARD TUMNII. TULUU. ZUTGEJ. BGA. AJILCHIDAA. OLIGTOIHON. HARJ. UZEEREI...

  • З
    Зочин

    МАН Ы АРЧААГҮЙ ГӨЛӨГНҮҮДИЙГ БҮГДИЙГ АЛАХ ХЭРЭГТЭЙ

  • З
    Зочин

    Миний бие сайн торт авчираарай гэдэг шиг засаад бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа юм бол яагахд бас тог хязгаарлана гээд байдаг юм вэ. Ямар учраас ийм санаатай үйлдэл хийгээд байдаг юм.

  • Б
    БГД-зарим иргэд

    Бид ууртай байна.Хавар дөхлөө 3-р сар хүргэх нүү өвчин сэдрэх болой. Хотын төв,саарал ордон,яам тусгай газрын тог унтрахгүй атлаа ялангуяа 3,4-р хороолол,10-р хорооллын тогийг өдөр,шөнө 2-3 удаа тамлах юм.Яармаг, Нисэх хавьд гар хүрэхгүй ямар учир байна.Цөөхөн хүнээ цөөлөх гээд байна.Үхэвч үхэр буугаа тавина шүү эрхмүүдээ...

  • Э
    Эрднээ

    Та нарт цахилгаан хязгаарлах ямар ч шахрдлага байхгүй шүү. Танай станцаас ийм мэдээ байна. Чойжилсүрэн танай станцын нөлөө бүхий хүмүүстэй хамтарч нилээд хөрөнгө шаардагдах хуучин төхөөрөмжүүдийг санаатай гэмтээж улсын төсвөөр засвар хийх, станцын өрийг мөн төсвөөс даруулж хувьчлан авахаар бэлтгэж байгаа гэсэн мэдээ тархсан байна. Бөөрөлжүүт системд 130 мвт нийлүүлж байгаа. Иймд хязгаарлалт хийх чинь хүмүүсийг дарамталж байгаа дайсагнасан үйлдэл шүү.

  • З
    Зочин

    Ажлаа мэддэг иймэрхүү хүмүүсийг дарга болгоход яадаг байнаа. Дандаа өлөн хулгайчууд даргалдаг нь үнэг ш дээ.

  • З
    Зочин

    "Станцыг бүрэн зассан, тогийг 2 цагаар хязгаарлана" гэдэг нь "Би сайн, маргааш эмнэлэгт хэвтлээ" гэдэг л болж байна