Улаанбурхан, Улаанууд өвчний нэмэлт дархлаажуулалт хийж байна

10–15 насны хүүхдүүдэд (2011.01.01 – 2016.12.31 хооронд төрсөн) Улаанбурхан, Улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийж байна. Энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж, өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
Дархлаажуулалт хийх хугацаа:
2026 оны нэгдүгээр сарын 26-наас 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийг хүртэл
Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль
Сум, өрхийн эрүүл мэндийн төв
Салбар амбулатори
Дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет
Ашиглаж буй вакцин нь
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Серум Институт”-д үйлдвэрлэгдсэн,
GMP
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
Монгол Улсын холбогдох шаардлагыг бүрэн хангасан аюулгүй, чанарын баталгаатай вакцин юм.



