ТЕНДЕР: 194.4 сая төгрөгөөр улс төрийн намуудын санхүүгийн тайланд аудит хийлгэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2026/01/ma.jpg

Сонгуулийн Ерөнхий хорооноос "Улс төрийн намуудын санхүүгийн тайланд аудит хийх" тендерийг зарлажээ. Тус тендерийн нийт төсөвт өртөг нь 194 сая 472 мянган төгрөг байхаар тусгасан байна. Харин төсөвт өртгийн эх үүсвэрийг тус газрын урсгал зардлын төсвөөс гаргахаар төлөвлөсөн байх аж.

legacy:tsag agaar uwul/mtj.JPG

Тус ажлыг найман багц хэсэг болгон хувааж гүйцэтгүүлэх бөгөөд түүнд 38 намын аудит багтаж байна. Багц тус бүрд багтаж буй нам нэг бүрийн аудитыг 800 мянгаас 40 сая төгрөг хүртэлх дүнгээр үнэлж байна. Тухайлбал, Монгол Ардын намын тайланд 40.5 сая, Ардчилсан намын тайланд 28 сая, ХҮН намын тайланд 18.5 сая төгрөгөөр аудит хийлгэхээр тусгажээ. Эл мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэвэл:

legacy:tsag agaar uwul/1.JPG legacy:tsag agaar uwul/2.JPG