Үндэсний тагнуулын их сургуулийн Эрх зүйн бакалаврын хөтөлбөрт элсэлт авч байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 35 сек
20
legacy:2026/01/1/tamgatai.jpg

Үндэсний тагнуулын их сургуулийн Эрх зүйн бакалаврын хөтөлбөрт элсэлт авч эхэлжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Сургалтын хөтөлбөрийн зорилго: Төрийн болон сургалт, судалгааны байгууллагын албан хаагч, судлаач зэрэг эрх зүйн бус бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэнийг суралцуулж, эрх зүйн бакалаврын зэрэг олгоно.

Суралцах хугацаа: 3,5 жил буюу 7 улирал суралцаж төгсөнө. Хичээлийн жил нь намар, хавар гэсэн үндсэн 2 улиралтай байх бөгөөд улирал бүрд 5 долоо хоног танхимаар хичээллэнэ.

2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын сургалтыг 2026.03.02- ны өдрөөс 2026.03.27-ны өдрийн хооронд зохион байгуулна.

Багц цаг: Суралцагч нь төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх, суралцагчийн өмнөх бакалаврын боловсролын ерөнхий суурь хэсгийн 24 багц цагийн хичээлийг дүйцүүлэн тооцож, 96 багц цагийн хичээлийг судалж, дүгнүүлнэ.

Сургалтын төлбөр: Нэг багц цагийн үнэлгээ 80,000 төгрөг бөгөөд цугларалт бүрд судлах багц цагт ногдох төлбөрийг төлнө.

Бүрдүүлэх материал: Элсэхийг хүсэгчид нь дараах материалыг бүрдүүлж ҮТИС-ийн хичээлийн байранд өөрийн биеэр, эсхүл цахимаар elselt@niu.edu.mn хаягт (цахимаар бүртгүүлэгч нь элсэлтийн шалгалтад тэнцэж элсэх эрх олгох үед Комисс цахимаар бүртгүүлсэн эх баримт бичигтэй нь тулгаж баталгаажуулна) ирүүлнэ.

Үүнд:

ҮТИС-ийн эрх зүйн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүссэн өргөдөл;

Иргэний үнэмлэхийн хуулбар (лавлагаа);

Дээд боловсролын дипломын хуулбар (лавлагаа);

Төрийн албан хаагчийн анкет (сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээний зурагтай байх);

Суралцахыг дэмжсэн тухайн байгууллагын удирдлагын албан бичиг;

Бүртгэлийн хураамж төлсөн байх (Бүртгэлийн хураамж 40,000 төгрөгийг Төрийн сан, MN220090100900008012 дансанд шилжүүлнэ)

Элсэлтийн бүртгэл: 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 23- ны өдрийн хооронд явагдана.

Элсэлтийн шалгалт: 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 14.00 цагт ҮТИСийн хичээлийн байранд болно.

Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй ирнэ.

Шалгалтыг нийгмийн ухааны мэдлэгээр авч дүгнэх бөгөөд авбал зохих онооны 60-аас дээш хувийг авсан бүртгүүлэгчийг оноогоор эрэмбэлж, онооны дарааллаар хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

Мэдээлэл авах утас: 92263505

legacy:nomin25/cace14150a284d5a96f1c032fbc59eac.jpg
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    OYUN

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    тусгай их сургууль байлаг монголд ийм олон тагнуулч хэрэгтэй л байдаг юм байх даа, Ерөнхий сайд данх нь гадаадын иргэдтэй өөрйиг нь шүүмжлүүлэхгүй тулд тэрбумаар мөнгө шидэж байгааг тагнуулын байгууллага нь яагаад таг чиг байсан юм бол