Дархан аварга Хорлоогийн Баянмөнх өнөөдөр 82 нас хүрч байна

Нийгэм
Bolormaa
Унших: 3 мин 11 сек
40
legacy:2026/02/NewStampUBNcopyRecoveredRecoveredRecoveredcopy.jpg
legacy:mongolger/NewStampUBNcopyRecoveredRecoveredRecoveredcopy.jpg

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУ (хуучнаар ЗХУ)-ын гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Хорлоогийн Баянмөнх өнөөдөр 82 нас хүрч байна. Тэрбээр, 1944 оны 2 дугаар сарын 2-нд БНМАУ-ын Увс аймгийн Хяргас суманд төржээ. .

Төрөхөд нь Сүхбаатар гэдэг байсан бөгөөд сүүлд 6 настайд нь Баянмөнх гэж нэр өгчээ.

1975 онд ЗХУ-ын Минскт зохиогдсон ДАШТ-ээс алтан медаль хүртсэн. 1972 онд ХБНГУ-ын Мюнхен хотод зохиогдсон зуны Олимпоос мөнгөн медаль, 1971, 1974 оны ДАШТ-үүдээс тус тус мөнгөн медаль хүртсэн. Чөлөөт бөхийн Монгол Улсын 14 удаагийн аварга.

Х.Баянмөнх нь үндэсний бөхөөр наадамд 10-аас дээш түрүүлсэн хоёрхон бөхийн нэг.

1968 1971-1973, 1975, 1977, 1979, 1981-1982, 1987 оны наадмуудад түрүүлсэн.

1963 оны улсын наадамд 5 давж Улсын начин

1963 оны Бүх ард түмний спарткиадад 27 давж 2-р байр эзлэн Улсын заан

1966 оны улсын наадамд шөвгийн 4-т үлдэж Улсын арслан

1968 оны улсын наадамд түрүүлж Улсын аварга

1971 оны улсын наадамд түрүүлж Дархан аварга цол тус тус хүртсэн.

10 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж, 15 удаа шөвгөрсөн.

1963 оны улсын наадамд 5 давж Улсын начин цол

1964 оны улсын наадамд 6 давж Улам нэмэх чимэг

1965 оны улсын наадамд 8 давж Хурц гарамгай чимэг

1966 оны улсын наадамд шөвгийн 4-т үлдэж Улсын арслан цол

1967 оны улсын наадамд 8 давж чимэг

1968 оны улсын наадамд түрүүлж Улсын аварга цол

1969 оны улсын наадамд 7 давсан

1971 оны улсын наадамд түрүүлж Дархан аварга цол

1972 оны улсын наадамд түрүүлж Далай даян чимэг

1973 оны улсын наадамд түрүүлж Баяр наадмын манлай чимэг

1974 оны улсын наадамд үзүүрлэж Түмнээс төгөлдөр чимэг

1975 оны улсын наадамд түрүүлж чимэг

1977 оны улсын наадамд түрүүлж Үлэмж бадрах чимэг

1978 оны улсын наадамд 7 давж Улс даяар гайхамшигт чимэг

1979 оны улсын наадамд түрүүлж Манлайн баясгалант чимэг

1980 оны улсын наадамд 7 давж Бүхнээс дуурсгалт чимэг

1981 оны улсын наадамд түрүүлж чимэг

1982 оны улсын наадамд түрүүлж Тод сонин үзэсгэлэнт чимэг

1983 оны улсын наадамд 7 давж Бат нягт итгэлт чимэг

1984 оны улсын наадамд 6 давж Өнөд баясгалант чимэг

1985 оны улсын наадамд 7 давж Манлайн баясгалант чимэг

1987 оны улсын наадамд түрүүлж Тунч гарамгай чимэг

1988 оны улсын наадамд 7 давж Олныг баясгагч чимэг

1989 оны улсын наадамд 7 давж Бууршгүй хүчит чимэг

1990 оны Монголын нууц товчооны ойд зориулсан наадамд үзүүрлэж Үлэмж хэтэрхий чимэг

1991 оны улсын наадамд 7 давж чимэг

1992 оны улсын наадамд 6 давж чимэг хүртээжээ.

​​​​​​​Бөхийн цол дархан аварга

Цол ахисан он жил

Дархан аварга 1971 он — 27 настайдаа

Улсын аварга 1968

Улсын арслан 1966

Улсын заан 1963

Улсын начин 1963 он — 19 насандаа

Улсын наадмын барилдааны амжилт

Түрүүлсэн 10 (1968, 1971, 1972, 1973, 1975,1977, 1979, 1981, 1982, 1987)

Үзүүрлэсэн 2

Шөвгөрсөн 27

Цагаан сарын барилдааны амжилт

Түрүүлсэн 8 (1966, 1967, 1972, 1974, 1975, 1977, 1979, 1982)

Үзүүрлэсэн 2 (1968, 1970, 1989, 1993)

Бусад спортын амжилт

1974 онд Улаанбаатарт болсон 2 дахь удаагийн ДАШТ-ий -100 кг-д түрүүлж, Монгол улсаас самбогийн спортоор төрсөн дэлхийн 3 дахь аварга болж байсан.1975 онд Минскт болсон ДАШТ-д ЗХУ-ын бөх Саид Рахимовт ялагдаж дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан.

1973 онд Улаанбаатарт болсон бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах анхны тэмцээний сонгомол бөхийн -100 кг-д түрүүлж алтан медаль, 1974 онд Тегеранд болсон Азийн наадмын сонгомол бөхийн төрөлд мөнгөн медаль.

Зуны олимп

Мөнгө Мюнхен 1972 100 кг

Дэлхийн АШТ

Мөнгө Софи 1971 100 кг

Мөнгө Стамбул 1974 100 кг

Алт Минск 1975 100 кг

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Аварга маань 92 хүрээгүй юм уу? 82 бол залуухан байнаа.

  • З
    Зочин

    нэг түрүүлээд аврага, хоёр дахиа түрүүлээд дархан аврага болсон юм байна

  • З
    Зочин

    Сайхан аварга минь зуу наслаарай. Эрүүл энхийг хүсье.

  • З
    Зочин

    хорчин хон хэрээ