ТАНИЛЦ: “АЛТАН ЦОМ”-ын эхний таван тойрогт хамгийн олон давсан БӨХЧҮҮД

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2026/02/2d96e59935f346fa90559b9f572790b8.jpg

"Алтан цом"-д хүч үзэж байгаа бөхчүүдийг таван тойргын нийлбэр дүнгээр Улсын арслан Э.Батмагнай 23 даваагаар тэргүүлж байна. Түүний араас 21 даваагаар Улсын арслан Ц.Бямба-Отгон нэхэж байна.

Тодруулбал, “Хубилай хаан” баг Улсын арслан Ц.Бямба-Отгон 21 даваа, “Эв монгол” баг Улсын заан М.Лхагвагэрэл 19 даваа, “М-Си-Эс Энержи” баг Аймгийн арслан Д.Алтанцоож 19 даваа, “АПУ-Скайтел” баг Улсын арслан Б.Орхонбаяр 18 даваатайгаар эхний тавд эрэмбэлэгдэж байна.

“М-Си-Эс Энержи” баг Улсын арслан Э.Батмагнай 25 барилдаж 23 давсан

“Хубилай хаан” баг Улсын арслан Ц.Бямба-Отгон 23 барилдснаас 21 давж, 2 унаж, 2 өнжсөн

“Эв монгол” баг Улсын заан М.Лхагвагэрэл 22 барилдснаас 19 давж, 3 унаж, 3 өнжсөн

“М-Си-Эс Энержи” баг Аймгийн арслан Д.Алтанцоож 25 барилдснаас 19 давж, 6 унасан

“АПУ-Скайтел” баг Улсын арслан Б.Орхонбаяр 21 барилдснаас 18 давж, 3 унаж, 4 өнжсөн