Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө

Улс төр
Turbat
Унших: 1 мин 1 сек
10
legacy:hoshigiin hondii zam/MPA PHOTO 2017-8586 (1).jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 4-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежмент төсөл”-ийн концессын гэрээнд шинэ оффисын зориулалттай барилга барих болон нисэх буудлын авто зогсоолыг өргөтгөхтэй холбогдуулан нэмэлт оруулахыг дэмжлээ.

"Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийн “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” төрлийн концессын гэрээг 2019 оны долдугаар сарын 05-нд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Үндэсний хөгжлийн газар болон “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК хооронд байгуулсан.

Тус компаниас Нисэх буудлын концессын талбайд оффисын зориулалтаар ашиглах барилга барих, авто зогсоолыг баруун болон зүүн тийш өргөтгөл хийж, 250 орчим авто зогсоол нэмж байгуулах санал ирүүлжээ.

Агаарын тээвэрлэгчдийн тоо жил бүр нэмэгдэж, агаарын тээвэрлэгчдэд оффисын зай талбай зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд зорчигч үйлчилгээний барилгын оффисын өрөөнүүдийг бүрэн түрээсэлж дуусжээ.

Ойрын хугацаанд шинээр оффисын барилга барих мөн угтан авагч, үдэн гаргагч нарын тоо нэмэгдэж нисэх буудлын авто зогсоолын хүчин чадал хүрэлцэхгүйд хүрч, баруун болон зүүн тийш өргөтгөх шаардлага үүссэн байна.

Концесс эзэмшигч өөрийн эрх, үүргийн хүрээнд концессын зүйлийг ашиглаж олсон орлого нэмэгдсэнээр улсын төсөвт төвлөрүүлэх концессын төлбөр нэмэгдэх бөгөөд мөн үйлчилгээний чанар хүртээмж сайжирна гэж үзжээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00