СУРВАЛЖИЛГА: Үзэсгэлэн худалдаанууд хүнгүй, иргэд мөнгөгүй байна

Нийгэм
Bolormaa
Унших: 5 мин 15 сек
630
legacy:2026/02/b7b3077331fb45f8bc3180dda0f0dba0.jpg

Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд "Өрхийн санхүүгээ хэрхэн зохицуулж, ууц, тавгийн идээ, бэлэг сэлтээ бэлдэх вэ" гэх асуудал иргэдийн толгойны өвчин болдог. Энэ жил эдийн засаг хүндэрч, иргэд мөнгөгүй байгаа учраас худалдаа эрхлэгчдийн орлого ч багасч нөхцөл байдал хүнд байна.

Бид цагаан сарыг угтсан үзэсгэлэн худалдаанууд болон иргэдийн ууц, махаа бэлддэг Хүчит шонхор захыг зорьж, худалдаа эрхлэгчид болон иргэдийн байр суурийг сонслоо. Бидний очсон газрууд хүн багатай, сэлүүхэн байсан юм.

legacy:morgargah/51.jpg

"ТҮРЭЭСГҮЙ УЧРААС ХАМГИЙН ХЯМД ҮНИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙГАА. ГЭВЧ ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР ИЛТЭД МУУДСАН БАЙНА"

ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ /Soyolj mall/ : "Амар байна уу" үзэсгэлэн худалдаанд 2 дахь жилдээ гарч байна. Иргэдийн худалдан авах чадвар өнгөрсөн жилийнхээс муудсан байна. Хүнсний хэсгүүд хүнтэй байгаа ч хувцас, бэлэгтэй хэсгүүд хүнгүй байна. Мөнгөгүй байгаа учраас илүү зардал гаргахгүйгээр өөрт байгаа юмаараа аргалаад шинэлнэ гэсэн бодолтой байгаа юм болов уу гэж бодож байна. Зөвхөн манайх ч гэлтгүй бүх газарт худалдан авалт муу байх шиг байна.

legacy:morgargah/aba.jpg

ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ /Soyolj mall/ : Үзэсгэлэн худалдаанд 4 дэх жилдээ гарч байна. Энэ жил хүн багатай, борлуулалт муу байна. Хүнстэйгээ хамт гарахаар уг нь гайгүй байдаг. Энэ жил хүнснээс тусдаа гарч байгаа болохоор бараа авахаар зорьж орж ирдэг хүн цөөхөн байна. Орж ирсэн хүмүүс нь "Ямар гоё юм бэ. Авчих юмсан. Даанч мөнгө алга" гээд эргүүлж, тойруулж харж байгаад явах жишээний л байна. Иргэд бол үнэхээр мөнгөгүй болчихсон байна. Нөгөө талдаа төр нь ард иргэдээ дэмжихгүй байна. "Тэтгэврийн зээл авах гэхээр дааж давшгүй их шаардлага тавиад, батлан даагч нэхээд байна" гэж бухимдсан ахмадууд их байна. "Хувьцааны мөнгө орчихвол авмаар байна" гэсэн хүмүүс ч мэр сэр харагдаж байна. Цагаан сар бол монгол түмний уламжлалт баяр. Тэр ч утгаараа зарлага ихтэй баярт тооцогддог. Яг энэ үед төр засаг боломж бололцоогоороо дэмждэг байгаасай л гэж хүсэх юм.

legacy:morgargah/ooo.jpg

ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ /Их наяд/: Энэ жил иргэдийн худалдан авалт маш муу байна. Мөнгөгүй юм чинь аргагүй шүү дээ. Одоо бол хүмүүс мөнгөгүй болсон, дээрээс нь татвар их байна. Хувьцааны ногдол ашиг тараавал ард түмний худалдан авалт хамаагүй дээрдэнэ дээ. Манайх бөөний бараа зардаг. Өмнөх жилүүдэд маш сайн зарагддаг байсан ч энэ жил зогсонги байдалтай байна.

ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ /Их наяд/: Дорнод аймгаас ирсэн. Нутгийн брэнд гэж ойлгож болно. Хүнсний ногоогоо хавар өөрсдөө тарьж, бүтээгдэхүүн болгоод цагаан сарын баярын ширээний чимэг болгохоор худалдаалж байна. Би 4 дэх жилдээ Улаанбаатарт ирж үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Энэ жил худалдан авалт маш муу байна. Эхний 10 гаруй хоногт бараг хүнгүй шахам байсан. Одоо харьцангуй дээрдэж байгаа ч борлуулалт муу хэвээрээ л байна. "Авах юмсан" гэж байгаа хүн олон байгаа ч мөнгөө өгөөд худалдаж авах хүн цөөн байна. Иргэдийн амьдрал туйлдаж, мөнгө цаас болчихсон болохоор арга ч үгүй байх.

legacy:morgargah/ababa.jpg

УУЦ ЗАРЖ БУЙ МАЛЧИН /Хүчит шонхор/ : "Энэ жил анх удаа ууц зарахаар ирлээ. Худалдан авалт одоогоор муу байна. 30 гаруй ууцны мах авчирсан. Хоёрыг л зарсан байна. Үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн зүйл байхгүй ч үнэтэй байна гэсэн хүмүүс их байна. Үнийн хувьд том жижгээсээ хамаараад 300-750 төгрөгийн үнэтэй ууцнууд байна. Бага жинтэй хямдхан ууцнууд нь түрүүлээд дуусах шинжтэй юм байна. 40 гаруй кг-тай том ууцнуудаа 750 мянган төгрөгөөр өгнө" гэлээ.

legacy:morgargah/uuts11.jpg

Харин дараа нь бид худалдан авагч иргэдтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

АХМАДУУД: ТЭТГЭВРИЙН МӨНГӨ ХААНАА Ч ХҮРЭЛЦДЭГГҮЙ УЧРААС ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ХАЛААСЫГ ТЭМТРЭЭД Л ЯВЖ БАЙНА

ИРГЭН 1 /Soyolj mall/: Түрээсгүй зогсож байгаа гэдэг утгаараа үнэ нь харьцангуй боломжийн байна. Гэхдээ тэтгэврээс өөр орлогогүй бидэнд амар биш. Хүүхдүүдийнхээ буянаар л цагаан сарыг давчих санаатай үнэ судлаад явж байна. Би зээл авдаггүй. Төлөгдөж дуусах хүртлээ нэлээд хэцүү юм билээ, юугаа ууж, идэж амьдрах юм. Тийм учраас цагаан сарын хэрэгцээний мөнгөө хүүхдүүдээсээ л авах байх. Гэхдээ хүүхдүүдээсээ ч "зулгааж" амьдарна гэж бүтэхгүй л бодол. Тэд ч гэсэн амьдралтай шүү дээ. Даанч өөр арга алга. Тэтгэврийн мөнгө маань нэг ууц авахад ч хүрэхгүй байна шүү дээ. Яг одоо бол тавгийн идээний үнэ судлаад явж байна. Ааруул л үнэтэй санагдлаа. Чихэртэй ааруул кг нь 40 мянгаас дээш л дуугарч байна. Бусад нэр төрлийн барааны үнэ боломжийн л санагдлаа. Нэмээд хэвийн боов, чихэр жимсээ авахад хамгийн багадаа 1 сая төгрөг зарцуулахаар байна.

legacy:morgargah/obyoyo.jpg

ИРГЭН 2 /Их наяд/: Жилд ганц болдог үндэсний цагаан сараа тэмдэглэхийг л зорьдог. Ямар ч гэсэн эхний гурван өдөр идээ будаатайгаа элбэг дэлбэг сайхан тэмдэглэдэг. Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэх ёстой гэж боддог ч энэ жилийн хувьд барааны үнэ өндөр байна. Төр засаг нь энэ талаар жоохон бодолцож өгмөөр юм. Би хувьдаа барааны үнэ л судалж явна. Яг ч авах гэсэн юм алга. Үнэ ер нь өндөр байна. Хөгшид бидний тэтгэвэр цагаан сар хийхэд ХААНАА Ч ХҮРДЭГГҮЙ. Яахав тэгээд үр хүүхдүүдтэйгээ нийлээд болгох л юм. Тавгийн идээ, хүнсээ цагаан сар дөхүүлж байгаад л авна даа. Тэр үед чухам хэдэн төгрөгөөр нэмэгдчихсэн байх юм бол доо. Барааны үнэ ч өдөр өдрөөр л нэмэгдээд байх юм. Тогтоож барьж болдоггүй юм байх даа.

legacy:morgargah/VHS01.10_47_16_20.Still097.jpg

ИРГЭН 3 /Хүчит шонхор/: Ууц авах санаатай гарч ирлээ. Эрт авбал арай гайгүй хямдхан байх болов уу гээд гарч ирсэн боловч авч дийлэхээргүй үнэтэй байна. Өнгөрсөн жил 300 гаруй мянган төгрөгөөр авч байсан ууцтайгаа адилхан ууцны үнийг сая асуулаа. 660 мянган төгрөгөөр ав гэнэ. Сарын тэтгэвэртэйгээ тэнцэх мөнгөөр ууц авах нь. Тэгэхээр бусад бэлтгэлээ яаж базаах вэ. Тэтгэврийн зээл авчихья гэхээр хүү нь хэвээрээ. Дээрээс нь хамтрагч нэхээд байна. Хэдэн хөгшчүүд юугаараа цагаалж, яаж шинэлэх юм болдоо гэж гайхах юм. Дээр байгаа хүмүүс эцэг, эхтэй л баймаар юм. Юу санаж, бодож ядваг бол доо.

legacy:morgargah/uuts9.jpg

ИРГЭН 4 /Их наяд/: Цагаан сардаа бэлдэх санаатай явж байна. Тэтгэврийн мөнгө хаанаа ч хүрэхгүй учраас хэдэн хүүхдүүдийнхээ халаасыг тэмтрээд бага сага юм бэлдэх санаатай явж байна. Өнөөдөр гарч ирээд бараа бүтээгдэхүүний үнэ судаллаа. Нэмж зээл авахгүй бол болохгүй юм шиг л санагдаж байна. Зөвхөн манайх гэлтгүй нийт иргэдийн амжиргаа доод цэгтээ хүрсэн байна. Ард түмнээ боддог юм бол цагаан сараас өмнө хувьцааны мөнгө өгчих хэрэгтэй шүү дээ.

legacy:morgargah/VHS01.10_41_52_27.Still096.jpg legacy:morgargah/25.jpg legacy:morgargah/uuts3.jpg legacy:morgargah/uuts2.jpg
Хуваалцах:630

СЭТГЭГДЭЛ (63)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Төр үнийн хөөрөгдөлд анхаарч ажилламаар байна шүү хэдэн шуналтай худалдаачид, малчид бараа махны үнэ өсгөөд бнаа

  • И
    Иргэн

    Ууц арай л бна

  • I
    Irgen

    Uhsen altcalnii uzseglen tengert hadsan untei hujaagiin baraa honinii mah l bn shunaliin tulalm bolson heden shulaa hid l bn baih chini bilee ardchilal 2 gej hutcaldsaar baigaad mongol hun mongol tugrug 2 hanshvui bolsoon

  • Т
    Тунгалаг Төр

    Иргэд үзэсгэлэн хэсэхгүй байгаа нь 1-рт мөнгөгүй, 2-рт зогсоолгүй, 3-рт хамгийн гол хүндрэл нь түгжрэл тэгээл очихгүй байгаа юмаа

  • З
    Зочин

    Баяр дөхөхөөр үнээ нэмдэг бдлыг болиулмаар бна хэн 650 мянгаар 3 хан өдөр тавих ууц өвчүү авах вэ дээ хүний тооноосоо хэдэн арван саяаар давсан малтай байж яагаад ингээд үнээ нэмээд бдаг юм бэ малчид өөрсдөө ч үнээ нэмж зарж бгаа шүү дээ тэгээд л зуд турьхан гамшиг нтр болхоор туслаач нтр гээд бдаг .Ядаж цагаан сар наадмаар мал махны үнээ нэмэхгүй байж болдоггүй юм уу

  • З
    Зочин

    Олон газар худалдаа гарч байгаа учир хүн цөөнтэй байгаа биз.Хувхай амлах хэрэггүй. Энд тэндгүй л бөөн бөөн бараа, тор дүүрэн юм барьсан хүмүүс явцгааж л байна.

  • Т
    тууо

    зөвшдээ. болсон болоогүй хогоор яадөг юм бэ. таваг засаад бууз цай байхад л болоо. хужаагын хог нэг нэгэндээ дамжуулж байхаар цомхон байсан нь дээрээ. улсаас халамж горьдсон гуйлгачингууд бас хувьцааны ноогдол ашиг горьдоостой чааваас

  • З
    Зочин

    Идэж уух юм яахав гэр орныхоо тоос тортогоо л сайн цэвэрлэ олон газар үзэсгэлэн худалдаа гарсан энэ зөв тулгаж байж бараандаа алалцдаг үе бидэнд хэрэггүй

  • O
    OYUN

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

  • З
    Зочин

    Нэг жил боломжоороо цомхон хийгээд үнэтэй боорцог ууц авахгүй байхад хаширана шүү дээ үнэ нэмэх тусам өөрсдөө аваад байх юм заавал ууц тавих алба юу сайхан байгаа махаа чанаад болох бишүү

  • З
    Зочин

    Хөгшчүүл яадаг юм гэхээс амттай амтгүй ул боовоор таваг тавьж маягладагаа болимоор юм өөрсдөө хямрах юмаа хийгээд байгаа шүү Оросын буриадууд ямар гоё цомхон цагаалдаг юм жишээ авмаар шинэ боорцогоо тосонд хайраад зочиддоо махаа чанаад буузаа жигнээд цагаалж байна манайх шиг баахан модон таваг шиг ул боов өрж байгаа юм алга

  • З
    Зочин

    Одоо наад заваан болсон болоогүй үнэтэй боорцог ууц тавьдагаа болимоор юм цагаан сар дууслаа хогон дээр хаяна идээгээ хаяхаар яаж буян тогтох вэ дээ хөнгөн шингэн бололцоогоороо сайхан золголтоо хиймээр юм

  • З
    Зочин

    Яг үнэн санал нэг

  • З
    Зочин

    Хувьцааны мөнгө гэж хэдхэн төгрөг тараана ямар нэг хүнд сая төгрөг оногдох биш.Дагаад бүх юмны үнэ нэмэгдэнэ!!!

  • З
    Зочин

    Хамгийн хямд зах аль байна

  • Б
    Баска

    Төрөөс илүү худалдаач. Шулаачид. Дураараа үнэ нэмсээр байгаад ийм болсон. Баялаг бүтээдэггүй нэгээс аваад нөгөөд зардаг шаарнууд үнийн хөөрөгдөл гаргасан, наадах чинь худлаа үнэ

  • И
    Иргэн

    Үнээн гадуур цагаан сарын идээ,ууц өндөр үнэтэй.Ахмадын худалдан авалт хийх чадвар үнэхээр дорд орлоо.Цагаан сар хийхгүй, ямар сайндаа сувилалд амрах санаа бнаа.

  • З
    Зочин

    Зах зээлийн жамаараа л бга нь энэ эрэлт үнэ боломжийн бвал хүнтэй л блгүй яав гэж

  • З
    Зочин

    Гудамжнаас хувь хүнээс сав баглаа боодолгүй баталгаагүй барааг дэлгүүрийн үнээс өндөр үнээр хэн авхавдээ намар ногоо бас адилхан учиргүй өндөр үнэтэй л бдагштээ

  • И
    Иргэн

    Ууц 750000 юу гэсэн ч үгийн. Хэн авах вэ дээ, балиар шуналтай. Цагаан сар болох гэж байхал ийм муухай үнэтэй байхаар мөнгө байсан ч би лав авахгүй. Харин ч энэ жил олон өдөр болно гээд иргэд бэлтгэж бөйгаа. Харин ухаалгаар бэлддэг хүмүүс олон болсон байна шүү.

  • З
    Зочин

    yaduu enetheguud undesnii bayr hurimaa temdegleh gej hamag horongo mongoo bardag . mongolchuud yag adilhan tsagaan sar temdegleh gej buh mongoo bardag. bayriig het zardaltai temdeglehn yaduu ornii yaduu humuusiin setgehui.

  • З
    Зочин

    online aar zolgoh heregtei. Negniiheeree hesej daramt uchruulhaa bolioch.

  • З
    Зочин

    tsagaan sar gecheed baahan honi alaad uutsiign tawidag utgaggui bayr.

  • З
    Зочин

    hodoo maltai malchidl temdeglehed zohimjtoi. Hot suurin gazar temdegleed demii zardal ihtei bayr bol tsagaan sar.

  • S
    sanaachlaga

    tsagaan sariin orond christmas zul sariin bayr temdeglewel arai baga zardaltai shuudee

  • З
    Зочин

    Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан, Нямбаатар 3 энэ улсын ард иргэдийг элгээр нь хэвтүүлж чадлаа.

  • И
    Иргэн

    Шуналтай нөхдүүд зоргоороо үнэ нэмчээд гүйлгээгүйгээ гайхаж суудгийн.

  • I
    Irgen

    Нүсэр тэмдэглэхээ больчихихэрэгтэй, тэгээд болоо шдээ.

  • З
    Зочин

    Шунал нь дэндсэн хөдөөний шулаачид хийсэн юмаа захын үнээс өндөр үнээр зарах гээд зогсож бдаг күйэ нээрээ амандаа багтахгүй тоо хэлээд хүний нүүр яаж харж чадаж бнаа

  • З
    Зочин

    За алгасчихна нь л биз дээ.тэр их мах гурил авч наймаачдыг тэжээхээ боль.бөөн зарлага.ямар тэгж их зарлага гаргалаа гээд сүрхий өөдөлчихдөг биш хаваржингаа л зутардаг байж.даруухан л тэмдэглээд айл хэсэхгүй л байхад болно шүдээ.

  • И
    Иргэн

    Монголд байдаг,мах өрөм ааруул,гурил гээд хүнсний бараа дэндүү үнэтэй зарж байгаа.Энэ үнийн хөөрөгдлийг зогсоох зөв төрийн бодлого үгүйлэгдэж байна.

  • А
    Ахмад настан

    Наймаачид хэд дахин нугалсан үнээр юмаа зардаг талон өгдөггүй Оргил, e Март, Номингоос хямдрал зарласан үeд нь эсвэл бөөний үнээр авсан нь найдвартай нөтийн буцаан олголтоо авчихна .

  • У
    Уншигч

    Заавал өр зээл тавьж цагаан сар тэмдэглэх албагүй эртнээс бага багаар бэлдээд болж л байна мах чанаад тавьчихна өгөөжийн шинэ гарсан хэвийн боов амттай сайхан боов байна лээ .Үзэсгэлэнгийн хувцас бэлэг дурсгалууд хэтэрхий үнэтэй байдаг.

  • З
    Зочин

    Аргагүй шдээ. Ахмадуудын тэтгэврийн зээлийг 100 хувь олгохгүй 70 30 гэж олгож байна. Тэгээд шууд өгөхгүй хүсэлт нтр авч байж зээл өгнө гэж байх чинь билээ. Энэ асуудлыг шийдчих хүн алга уу

  • З
    Зочин

    ЗАРЛАГА ИХТЭЙ НАСТАЙ ХҮМҮҮСЭЭ ДАРАМТАЛСАН СОНИН БАЯР

  • Ж
    Жаргал

    Наймаачид юмны үнэ нэмсэн учир борлуулалт муудаад байгаагаа ойлгохгүй байна.

  • З
    Зочин

    Уламжлал гээд баярын төлөө амьдардаг хөөрхий монголчууд ! Амьдрал нь боолын амьдрал болоод эхэлснийг мэдэх сөхөө ч алга ! Амьдрах нутаггүй, Хамгаалах төргүй, юмны түрүүнд золигт гардаг цагаач хүмүүс энэ цаг үеийн боолчууд юм шүү дээ.

  • З
    Зочин

    Үнэхээр юмны үнэ эрс нэмэгдсэн байна. Наймаачид Монголд үнэхээр зоолж дээ. Ахмадууд яаж ч хичээгээд дангаараа дийлэхгүй ээ цагаан сард. Улс орон ер нь хаашаа юу ч болоод байна даа ер нь.

  • З
    Зочин

    Тэтгэвэр тэтгэмж цалин нэмэх сургаар наймаачид юмныхаа үнийг суга нэмчихдэг болсон болохоор яаж авахав даа.

  • Ц
    Ц

    Цагаан сараар заавал ууц, өвчүү тавих ёстой юу? Тэр том идээ засаж юугаа хийнэ. Хямд, хөнгөн, зардалдаа тохируулаад л тэмдэглээчдээ. Бэлгэнд 500₮ ч өгсөн болно.

  • Б
    Батхишиг

    Өөрсдиин зарж буи үнэ өртөгөө эргэж хараачээ зах зээлиин үнэтэи ниицүүлээч өвлиин эхэн сард махны үнэ мунлаг хөөрөгдсөн наимаачид шанд нь борлуулалт баихгүи хэдэн туранхаи махтаи л үлдсэн энэ жишээ давтагдана шүү сануулья давтагдана шүү

  • З
    Зочин

    Худлаа. Мөнгөтэй байсан ч “мөнгөгүй!” гэж өрөвдүүлдэг юм.

  • З
    Зочин

    Tetgevere nrmeeche arai denduu bna yumni une tengert tulsan ene ued dood tetgevere 1,5say bolgoj uguuch.!!!

  • З
    Зочин

    Хүмүүс мөнгөгүй, ядуу болсондоо биш ээ, худалдаачид цалин,тэтгэвэр нэмэх сургаар үнээ хэт нэмчихсэн. Гэтэл цалин тэдний бодсон шиг огцом нэмэгдсэнгүй л... Авч ч чадахгүй, өгч ч чадахгүй ууц, өвчүү нь муудаж, ааруул өрөм нь хөгцрөөд аваад буцахвий дээ. Хэр тааруу үнээр зараад дуусгасан дээргүй юу.

  • З
    Зочин

    Цалин тэтгэвэр нэмэх сургаар юмны үнэ 2-5 дахин нэмэгдсэн байхад ард иргэд яаж худалдаж авч чадах вэ.

  • З
    Зочин

    Лангуу сахигч үүрэглэгч улс болжээ. дарга нар зүгээр л хужаа болж. Үнэхээр хувьсгал хийх цаг болсон байна

  • З
    Зочин

    Монгол гэхээрл бүх үнэтэй нэг муу булган малгай 800 к ч гэх шиг бүүр үнэтэйч байна дэндүү шунал

  • И
    Иргэн

    Их наядын худалдаа эрхлэгчид өглөө цагтаа ирнэ гэж байхгүй үд болсон хойно арай гэж ирнэ иймэрхүү байхад яааж орлого орох вэ!!! Нөгөөтэйгүүр Монгол улс худалдааны улс болсон, айл өрх болгон шахуу зөвхөн худалдаагаар амьдрах сэтгэхүйтэй, одоо Монгол улсад барааны хэт илүүдэл болсон тэгэхээр хэн юм авах вэ!!! УБ хот аймагийн төвийн иргэд л арга байхгүй мах цагаан идээ авч байгаа, бусад эрээн мяраан юмнууд сонин биш болсон шүү!!

  • И
    Иргэн

    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад төв суурин газарт цагаан сар тэмдэглэхийг хориглочихмоор болж дээ. Одоо яая гэхэв.

  • З
    Зочин

    Хэт өндөр үнэтэй болохоор хэн авдаг юм шулаачдаа, тодорхой хэмжээний мөнгө байна, үнээ буулга тэгвэл авна шдээ!

  • Ц
    Цэрэнпүрэв

    Цагаан сар болохоор монголын иргэд амьдралын чанар мэдэгдэхүйц муу болсон юм шиг яриа өгч байгаа нь бодит үнэн биш хамгийн их зардал гардаг баяр гэдгийг тодорхой тул зардлаа эртнээс төлөвлөөд лбэлдэх эсвэл ууц таьдаг уламжлалт ёсоо болих хандлага бий болох цаг үе ирсэнг мэдэх л болсон баых юм энэ сэтгэлгээ л өөрчлөх нь чухал ах дүү нар ч мөнгө барьж золгохгүй зорилго тавиад золголт хийх зэрэг хандлага аа өөрчлөх ахмадууд ч мөнгө барьж золгоогүй залуучуудаа шоовдорлохгүй байх хүний гар цайлгаж байвал болно шүү дээ Нэг удаа жилдээ хүнд бэлэг өгөх юм чинь гээд баяр баясгалантай тэмдэглээд баймаар байна

  • М
    М.Амар настан

    Өнөөдөр бидний амьдралын хүнд байдал МАН-тай шууд холбоотой.30 гаруй жил засаг барилаа .Хулгай,дээрэм,авилгал,хариуцлагагүй байдал газар авлаа.Ядахдаа цаашид наадам,цагаан сараа хийж байхын тулд МАН-аас салах хэрэгтэй.Хөгшчүүл бид одоо гоншигноод юу ч олж долоохгүй.

  • З
    Зочин

    Bitgii avaa buh yum unetei

  • З
    Зочин

    Тэнгэрийн үнэтэй зүйлсийг ард түмэн худалдан авч яаж чадах билээ,

  • З
    Зочин

    Одоо хүмүүс хэрэгтэй хэрэггүй зүйл авахаа больсон.Бэлгэнд мөнгө өгдөг болсон.Тэгээд ч юмны үнэ үнэтэй.Цагаан идээ нь хольцтой болсон байна.

  • �
    🤔

    Цагаан идээндээ гурил, сода, тогтворжуулагч бодис их хольдог болжээ. Хянадаг, шалгадаг газаргүй амар болж дээ.

  • Х
    Ха ха ха

    Мөнгөтэй, мөнгөгүйдээ биш хамаа замбараагүй худалдан авалт хийхээ больж байгаа юм биш үү. Хүн ер нь хэрэгтэй зүйлээ л авна шүү дээ. Залуучууд бол баяр наадмын амралтаар мөнгөө өөр зүйлд зарцуулдаг болсон. Гэр бүлээрээ аялах, амралт сувилалд явах гээд...

  • И
    Иргэн

    Ядаж цагаан идээний үнийг эээ. Хэдэн бөөрөнхий гурилаараа л таваг засдаг байх даа

  • И
    Иргэн

    Хувьцааны мөнгө ямар ууц хүрэх ч биш..тэр мөнгөөр яах ч юм билээ ккк

  • З
    Зочин

    Өндөр үнэтэй барааг хэн авах вэ?

  • Н
    Нэгэн иргэн

    Ха ха. Хувьцааны мөнгө гэж хэдэн төгрөг өгнө гэж бодоод байгаа юм бээ. Шилний цаанаас чихэр долоолгоно гэгч л болно. Үүний өмнөх жилүүдэд ямар юм өгч байсан билээ дээ. Нэгиууц авах мөнгө өгөх үү, яг өгч харагдаач.

  • З
    Зочин

    Өндөр үнэтэй барааг авах хүн ховор бна. Хүнсээ авахаа бодно. Хүнс нь өндөр үнэтэй.

  • З
    Зочин

    Хэцүү байна өө. Иргэд мөнгөгүй хүнсээс бусад бараа авч чадахгүй байна