Ардын жүжигчин Э.Амартүвшин “Ерөнхий сайдын нэрэмжит шагнал”-аа 200 сая төгрөгийн хамт гардлаа

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
10
legacy:2026/02/NewStampUBNcopy.jpg
legacy:morgargah/NewStampUBNcopy.jpg

Ерөнхий сайдын 2026 оны нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшинд олголоо. Тэрбээр шагнал авсныхаа дараа, "Төр засагтаа үнэлүүлж, Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг хүртлээ. Өчүүхэн хөдөлмөрийг маань үнэлж, ийм сайхан нэр хүндтэй шагнал олгож байгаа явдалд сэтгэл маш их хөдөлж байна. Маш шахуу хуваарьтай ажиллаж байгаа ч шинийн 1-нд аав, ээжтэйгээ золгочхоод буцах төлөвлөгөөтэй ирсэн. Сүүлийн 6 жил аав, ээжтэйгээ золгож чадаагүй" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Дашрамд сонирхуулахад, Шагналд олгосон 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан юм.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Нутгийн эгч

    Хөдөөний бор хүү өөрийн унаган авъяас,хүч хөдөлмөрөөрөө дэлхийд Монголын нэрийг гаргаж байгаад бахархаад барашгүй. Монгол улс гэж мэдэхгүй хүмүүс дэлхийд их л байдаг даа. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.