ТАНИЛЦ: Цагаан сарын барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн БӨХЧҮҮД

Нийгэм
Bolormaa
Унших: 5 мин 36 сек
00
legacy:2026/02/bukh/1.jpg

Цагаан сарын барилдаан улсын наадмын дараа эрэмбэлэгддэг чухал ач холбогдолтой том барилдаан. Цол өгдөггүй болохоор Цагаан сарын барилдаан илүү сонирхолтой, шударга болдог гэж бөх сонирхогчид ярьдаг. Билгийн тооллын шинэ он болох цагаан сарыг тохиолдуулан битүүний өдөр зохиогддог. 1963 онд анх Нэгдэлчдийн баярын барилдаан хэмээх нэртэйгээр зохиогдож эхэлжээ. 2020, 2021 онд цар тахлын улмаас зохиогдоогүй.

Цагаан сарын барилдаанд хамгийн олон удаа түрүүлсэн бөх бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ бөгөөд тэрээр нийт 13 удаа түрүүлсэн байна. Та бүхэнд 1963 оноос өнөөг хүртэлх сар шинийн барилдааны түрүү, үзүүр бөхчүүдийг танилцуулж байна.

ЦАГААН САРЫН БАРИЛДААНЫ АНХНЫ ТҮРҮҮ БӨХ Ж.МӨНХБАТ АВАРГА

legacy:2026/02/bukh/3.jpg

Дархан аварга Ж.Мөнхбат 1963 онд анх удаа зохион байгуулагдсан цагаан сарын барилдаанд Улсын заан цолтой түрүүлж байжээ. Тэрбээр 1963, 1964, 1968, 1973, 1976, 1981 онд түрүүлж, 1966, 1974, 1975, 1978 онд үзүүрлэжээ.

ЦАГААН САРЫН БАРИЛДААНД ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮЛСЭН БӨХ ДАРХАН АВАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ

legacy:2026/02/bukh/2.jpg

Цагаан сарын барилдаан 1963 оноос эхлэн 61 удаа зохион байгуулагдахад /2020, 2021 онд өнжсөн/, дархан аварга Б.Бат-Эрдэнэ 13 түрүүлж, 1 удаа үзүүрлэжээ. Түүний араас Дархан аварга Х.Баянмөнх 8 түрүү, Дархан аварга Ж.Мөнхбат 6 түрүүгээр хоёр, гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.

ЦАГААН САРЫН БАРИЛДААНД ДАРХАН АВАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ ДАРААЛАН 11 УДАА ТҮРҮҮЛЖЭЭ

Цагаан сарын барилдаанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1988-1998 он хүртэл жил дараалан 11 удаа түрүүлсэн байна. Анх түрүүлэхдээ Улсын заан цолтой түрүүлж байжээ.

ЦАГААН САРЫН БАРИЛДААНД ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮ АВСАН АЙМАГ ХЭНТИЙ

legacy:2026/02/bukh/5.jpg

Цагаан сарын барилдаан 1963 оноос эхлэн 61 удаа зохион байгуулагдахад Хэнтий аймаг 13 түрүү, Төв аймаг 12 түрүү, Увс аймаг 11 түрүү авч эхний 3-т эрэмбэлэгдэж байна. Хэнтий аймгаас Б.Бат-Эрдэнэ аварга ганцаараа 13 түрүү авч нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа бол Төв аймгаас Дархан аварга Ж.Мөнхбат 6 түрүү, Д.Хадбаатар аварга 3 түрүү, А.Сүхбат аварга 2 түрүү, Улсын арслан Л.Сосорбарам 1 түрүү нийт 12 түрүүгээр хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Тэгвэл Увс аймгаас Х.Баянмөнх аварга 8 түрүү, О.Балжинням аварга 1 түрүү, Улсын аварга С.Мөнхбат 1, Улсын арслан Б.Ганбат 1 түрүү нийт 11 түрүүгээр гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.

ЦАГААН САРЫН БАРИЛДААН 61 УДАА ЗОХИОГДОХОД АЙМАГ, ЦЭРГИЙН ЦОЛТОЙ 3 БӨХ ТҮРҮҮЛЖЭЭ

legacy:2026/02/bukh/4.jpg

Цагаан сарын барилдаан 1963 оноос эхлэн 61 удаа зохион байгуулагдахад 58 удаад нь улсын цолтой бөхчүүд түрүүлсэн бол 3 удаа аймгийн цолтой бөх түрүүлсэн байна. Тэднээс хамгийн бага цолтойдоо түрүүлсэн бөх нь Э.Мөнхжаргал /Улсын начин/. Тэрбээр 2023 онд аймгийн заан цолтой байхдаа цагаан сарын барилдаанд түрүүлж байжээ. Мөн Улсын аварга Ч.Санжаадамба 2010 онд Цэргийн арслан цолтой байхдаа сар шинийн барилдаад түрүүлж байсан бол Улсын харцага Ш.Мөнгөнбаатар аймгийн арслан цолтой байхдаа түрүүлж байжээ.

ЦАГААН САРЫН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЖ, ҮЗҮҮРЛЭСЭН БӨХЧҮҮД:

2025 он

Түрүү: Улсын аварга О.Хангай

Үзүүр: Улсын заан М.Лхагвагэрэл

2024 он

Түрүү: Улсын аварга О.Хангай

Үзүүр: Улсын заан Б.Пүрэвсайхан

2023 он

Түрүү: Улсын заан Б.Бат-Өлзий

Үзүүр: Даян аварга Н.Батсуурь

2022 он

Түрүү: Аймгийн заан Э.Мөнхжаргал

Үзүүр: Улсын заан Б.Пүрэвсайхан

2019 он

Түрүү: Улсын арслан Р.Пүрэвдагва

Үзүүр: Улсын арслан Ц.Содномдорж

2018 он

Түрүү: Улсын харцага Б.Бат-Өлзий

Үзүүр: Улсын арслан П.Бүрэнтөгс

2017 он

Түрүү: Улсын аварга Ч.Санжаадамба

Үзүүр: Аймгийн арслан О.Хангай

2016 он

Түрүү: Улсын харцага Ц.Содномдорж

Үзүүр: Улсын аварга Г.Эрхэмбаяр

2015 он

Түрүү: Улсын заан Ч.Санжаадамба

Үзүүр: Улсын заан М.Өсөхбаяр

2014 он

Түрүү: Улсын гарьд Д.Рагчаа

Үзүүр: Аймгийн арслан О.Хангай

2013 он

Түрүү: Улсын арслан Г.Эрхэмбаяр

Үзүүр: Улсын аварга С.Мөнхбат

2012 он

Түрүү: Улсын аварга С.Мөнхбат

Үзүүр: Улсын арслан Х.Мөнхбаатар

2011 он

Түрүү: Аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар

Үзүүр: Улсын арслан Х.Мөнхбаатар

2010 он

Түрүү: Цэргийн арслан Ч.Санжаадамба

Үзүүр: Даян аварга Г.Өсөхбаяр

2009 он

Түрүү: Улсын заан Б.Ганбат

Үзүүр: Далай аварга Г.Өсөхбаяр

2008 он

Түрүү: Улсын гарьд И.Доржсамбуу

Үзүүр: Улсын начин Д.Батбаяр

2007 он

Түрүү: Далай аварга Г.Өсөхбаяр

Үзүүр: Улсын аварга Д.Сумъяабазар

2006 он

Түрүү: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ

Үзүүр: Улсын гарьд Д.Сумъяабазар

2005 он

Түрүү: Улсын аварга Г.Өсөхбаяр

Үзүүр: Улсын гарьд Д.Сумъяабазар

2004 он

Түрүү: Улсын аварга Г.Өсөхбаяр

Үзүүр: Улсын заан И.Доржсамбуу

2003 он

Түрүү: Улсын заан Д.Сумъяабазар

Үзүүр: Улсын аварга А.Сүхбат

2002 он

Түрүү: Улсын заан Д.Сумъяабазар

Үзүүр: Улсын заан И.Доржсамбуу

2001 он

Түрүү: Улсын арслан А.Сүхбат

Үзүүр: Улсын заан Д.Сумъяабазар

2000 он

Түрүү: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ

Үзүүр: Аймгийн арслан Ц.Магалжав

1999 он

Түрүү: Улсын заан А.Сүхбат

Үзүүр: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ

1998 он

Түрүү: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ

Үзүүр: Аймгийн арслан Б.Ганбат

1997 он

Түрүү: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ

Үзүүр: Улсын заан Ц.Цэрэнпунцаг

1996 он

Түрүү: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ

Үзүүр: Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ

1995 он

Түрүү: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ

Үзүүр: Улсын арслан О.Балжинням

1994 он

Түрүү: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ

Үзүүр: Улсын арслан О.Балжинням

1993 он

Түрүү: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ

Үзүүр: Дархан аварга Х.Баянмөнх

1992 он

Түрүү: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ

Үзүүр: Улсын арслан О.Балжинням

1991 он

Түрүү: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ

Үзүүр: Улсын арслан Б.Ганбаатар

1990 он

Түрүү: Улсын аварга Б.Бат-Эрдэнэ

Үзүүр: Дархан аварга Д.Цэрэнтогтох

1989 он

Түрүү: Улсын арслан Б.Бат-Эрдэнэ

Үзүүр: Дархан аварга Х.Баянмөнх

1988 он

Түрүү: Улсын заан Б.Бат-Эрдэнэ

Үзүүр: Улсын арслан Б.Ганбаатар

1987 он

Түрүү: Улсын начин О.Балжинням

Үзүүр: Дархан аварга Д.Цэрэнтогтох

1986 он

Түрүү: Дархан аварга Д.Цэрэнтогтох

Үзүүр: Улсын арслан М.Мөнгөн

1985 он

Түрүү: Улсын арслан Д.Хадбаатар

Үзүүр: Дархан аварга Д.Цэрэнтогтох

1984 он

Түрүү: Улсын арслан Д.Хадбаатар

Үзүүр: Улсын начин Ё.Ишгэн

1983 он

Түрүү: Дархан аварга Д.Цэрэнтогтох

Үзүүр: Улсын заан Д.Амгаа

1982 он

Түрүү: Дархан аварга Х.Баянмөнх

Үзүүр: Улсын арслан М.Мөнгөн

1981 он

Түрүү: Дархан аварга Ж.Мөнхбат

Үзүүр: Даян аварга Д.Цэрэнтогтох

1980 он

Түрүү: Улсын арслан Д.Хадбаатар

Үзүүр: Улсын заан Д.Долгорсүрэн

1979 он

Түрүү: Дархан аварга Х.Баянмөнх

Үзүүр: Улсын арслан Д.Цэрэнтогтох

1978 он

Түрүү: Улсын заан Д.Цэрэнтогтох

Үзүүр: Дархан аварга Ж.Мөнхбат

1977 он

Түрүү: Дархан аварга Х.Баянмөнх

Үзүүр: Улсын арслан П.Дагвасүрэн

1976 он

Түрүү: Дархан аварга Ж.Мөнхбат

Үзүүр: Улсын арслан Л.Сосорбарам

1975 он

Түрүү: Дархан аварга Х.Баянмөнх

Үзүүр: Дархан аварга Ж.Мөнхбат

1974 он

Түрүү: Дархан аварга Х.Баянмөнх

Үзүүр: Дархан аварга Ж.Мөнхбат

1973 он

Түрүү: Дархан аварга Ж.Мөнхбат

Үзүүр: Улсын арслан Ж.Хайдав

1972 он

Түрүү: Дархан аварга Х.Баянмөнх

Үзүүр: Улсын заан У.Пүрэв

1971 он

Түрүү: Улсын аварга С.Цэрэн

Үзүүр: Дархан аварга Д.Дамдин

1970 он

Түрүү: Дархан аварга Д.Дамдин

Үзүүр: Улсын аварга Х.Баянмөнх

1969 он

Түрүү: Улсын начин Ч.Өвгөнхүү

Үзүүр: Улсын арслан Ч.Бээжин

1968 он

Түрүү: Дархан аварга Ж.Мөнхбат

Үзүүр: Улсын арслан Х.Баянмөнх

1967 он

Түрүү: Улсын арслан Х.Баянмөнх

Үзүүр: Улсын арслан Ч.Бээжин

1966 он

Түрүү: Улсын заан Х.Баянмөнх

Үзүүр: Улсын аварга Ж.Мөнхбат

1965 он

Түрүү: Улсын арслан Л.Сосорбарам

Үзүүр: Дархан аварга Д.Дамдин

1964 он

Түрүү: Улсын арслан Ж.Мөнхбат

Үзүүр: Улсын начин Л.Дашдаваа

1963 он

Түрүү: Улсын заан Ж.Мөнхбат

Үзүүр: Улсын арслан Ч.Бээжин