Өнгөрсөн хоногт Улаанбурхан өвчний 18 тохиолдол шинээр батлагджээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:ulaanburhan/hsut.jpg

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол өдгөө 14.162-т хүрээд буй. Өнгөрсөн хоногт нийслэлд 11 тохиолдол шинээр нэмж бүртгэгдсэн бол орон нутагт 7 тохиолдол нэмж батлагдсан байна.

Тус өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх боломжтой. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.