АЙЛЧЛАЛ: УИХ-ын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:uchral gishuun/Orosailchlal/a0cf2dd4aea54a8d925dbcad9469d0aa.jpg

Манай сэтгүүлч Б.Дарьсүрэн ОХУ-аас мэдээлж байна.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Монголын парламентын төлөөлөгчид өнөөдөр (2026.02.10) Москва хотын Александрын цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд Монголын талын албан ёсны төлөөлөгчдийн хамт ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев оролцов.

legacy:uchral gishuun/Orosailchlal/9a2c8c7a3af04e72944fb1d15c2873b7.jpg

Энэхүү цогцолборыг 1941-1945 оны Аугаа их Эх орны дайнд амь үрэгдэгсэд, мөн дайны үед онцгой гавьяа байгуулсан баатар хотууд болон цэргийн алдар суут хотуудыг алдаршуулах зорилгоор байгуулж, 1967 оны тавдугаар сарын 8-нд нээжээ. 1997 оноос хойш нэр үл мэдэгдэх цэргийн булшийг хүндэт харуулын цэрэг хамгаалдаг болсон байна. Уг цогцолбор нь ОХУ-ын соёлын өв болон Цэргийн алдрын үндэсний дурсгалт газрын нэг юм.

legacy:uchral gishuun/Orosailchlal/b901ebd8651746e287f3b4097e2978dd.jpg

Жил бүрийн тавдугаар сарын 09-ний “Ялалтын өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалд хүндэт зочдоор уригдсан улс орны тэргүүн нар болон ОХУ-д айлчлал хийж буй гадаадын өндөр хэмжээний зочид уг цогцолборт цэцэг өргөдөг уламжлалтай