Б.ЭНХБАЯР: Хувийн компанид улсынхаа хилийг өгсөн асуудал яригдаж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин 25 сек
40
legacy:EnkhbayarB gishuun/629284110_4321612741387697_8371196496532405293_n.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулсан. Тэрбээр "Монгол Улсын хилийн зурвас газарт хууль зөрчиж газар олгосон асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцлээ. "Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хилийн тухай хуульд улсын хил халдашгүй дархан байх, хилийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болохыг тодорхой зааж хуульчилсан.

Гэтэл өмнөх Засгийн газар сүүлийн хуралдаанаараа буюу огцрохоосоо 4 хоногийн өмнө Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах хилийн 10 боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан байна. Тиймээс уг газар олгосон шийдвэрүүдийг буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн сүүлийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар гаргаж байна" гэсэн юм.

Мөн тэрбээр "Хууль зөрчиж олгогдсон 10 байршил дээрх ерөнхий төлөвлөгөөг хийж байгаа компани нь Соёлын дэд сайд асан М.Батбаярын үүсгэн байгуулсан компани. Одоо Хүннү хотын дарга хийчихсэн яваа. Ийм сүлжээ байна. Ийм хүмүүсийг илчилж, байранд нь тавих ажлыг хийнэ дээ" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "“Смарт Эко Транс” компани МУ-ын хилийн бүс дэх газрыг хугацаагүйгээр хувьдаа авсан цаашилбал хувийн компанид улсынхаа хилийг өгсөн асуудал яригдаж байна. Энэ компани нь Хэнтий аймгийн харъяат, Баянмонгол хорооллыг барьсан компанийн захирлынх.

“Смарт Эко Транс” компанитай гэрээ байгуулж холбогдох арга хэмжээ авч ажиллахыг даалгасан тогтоолыг тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ЗГ-ын хуралдаанд оруулж батлуулсан. Сонирхолтой нь, “Смарт Эко Транс” компани болон "Админерал" компани нэг өдөр байгуулагдсан

"Хууль зөрчсөн" гэх дүгнэлт гарчхаад байхад тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ асуудлыг буцаахгүйгээо ЗГ-ын хуралдаанаар оруулсан" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    ИРГЭН

    ДОТООДЫН ЦЭРЭГТ ЦЭРГИЙН ЭРҮҮ ХУГАЛСАН ХЭРЭГ ГАРСАН.ТА ТОМИЛСОН ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ ХАРИУЦЛАГА ХЭЗЭЭ ТООЦОХ ВЭ??? ТАНЫ ТОМИЛСОН ШТАБЫН ДАРГЫН ӨМНӨХ ДАРГА НАР ЦЭРГҮҮД ХООРОНДОО ДҮРМИЙН БУС ХАРЬЦСАН ГЭЖ ДАРГА НАРЫГ ТА АЖИЛЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН. ТАНЫ ХАРИУЦАЖ БАЙГАА ДОТООДЫН ЦЭРЭГТ ГЭМТ ХЭРЭГ ГАРЧИХААД БАЙНА.

  • З
    Зочин

    Хилийн цэргийн командлагч одоо бүх үнэнийг нь ил гаргаж тавих хэрэгтэй. Эргэж улиран тавигдах шалтгаан хор нөлөө энд гарна даа

  • З
    Зочин

    Bayanmongol horoololiig chinese,uud bolon endhiin tsagaach nar barisan bizde

  • З
    Зочин

    Хэнтийн галч данх тэнэгээ мэдэхгүй айхтар хорон шуналтай бирд юм.