З.Энхболд: Энэ нэг МАНгартаа инженерүүд нь хэлээч

Улс төр
Turbat
Унших: 1 мин 58 сек
90
legacy:nyambaatar hotiin darga/625888220_2100829517416648_5331478551029295546_n.jpg

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр NTV телевизийн Лхагвын тойм ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон. Энэ үеэрээ "ТЭЦ-3, ТЭЦ-4-н бүх зуухнууд нь 40 жил, 60 жил болчихсон. Хэзээ дэлбэрэх нь тодорхойгүй "МИНА"-н дээр 2 сая хүнтэй хот явж байгаа шүү" хэмээн мэдэгдсэн: Тодруулбал, "ТЭЦ-5-ын яриа бүр 1986-1987 оноос эхэлсэн юм байна лээ. Энэ чинь мөнгө нь шийдэгдчихсэн шүү дээ. Японоос эх үүсвэр нь шийдэгдсэн байж байгаад манай нөгөө талцал хуваагдал, 2000-аад оны үеийн, 2010-аад оны үеийн Мояа, Хуяа үзлийн өрсөлдөөнүүдээс болоод хойшилсон. Тэгээд тарифыг нь борцолж өгөөд, бүх оролцогчдыг нь хөөж гаргаад, эцсийн дүндээ лаа барих түвшинд очсон. Харин Бөөрөлжүүт, Багануурын цахилгаан станцууд ашиглалтад ороогүй бол энэ өвөл бүр илүү тасрах байсан. Сая Бөөрөлжүүтэд жаахан алдаа гарсан.

ТЭЦ-4-ийн зуухнууд гэмтсэн. Яг үнэндээ ТЭЦ-3, ТЭЦ-4 мина дээр суучихсан явж байгаа шүү дээ. Бүх зуухнууд нь 40 жил, 60 жил болчихсон. Хэзээ дэлбэрэх нь тодорхойгүй мина дээр 2 сая хүнтэй хот явж байгаа шүү. Яаралтай тарифтаа өөрчлөлт оруулж, эх үүсвэрүүдээ нэмэгдүүлж, шинэчилмээр байна. Миний санаагаар болдог бол ТЭЦ-3-аа хааж унтрааж, хотын төвд станц байлгахгүй иргэний суурьшлын бүс болгох ёстой гэж боддог юм. Ер нь бид эрчим хүчнийхээ үндсэн философид өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ Хрущёвко гэдэг загвар. Хрущёвын үеийн нийтээр нь хуарагнуулж, орон сууцжуулаад хажууд нь нэг том станц бариад бүгдийг нь халаадаг тогтолцоо. Гадны улс орнууд бие даасан эх үүсвэрүүдээр хотхон, хотхонд нь шийдэж явдаг. Манайх шиг хотын төвдөө нүүрсний станцтай, тэр нь тойроод 16 давхар орон сууц баригдсан хот байхгүй.

Дулааны маш олон шийдэл бий болчихсон. Бид азаар Багануурт станц барих ордтой. Тэндээсээ 500-гийн хос шугамаар эрчим хүчээ дамжуулаад, дулааныхаа асуудлыг байгаль орчинд ээлтэй хитпамп байх уу, LMG байх уу, газрын гүний дулаанаар шийдэх үү. Дэлхий нийтэд маш олон технологиуд нь хэрэгжиж байна. Би өөрөө ч их сониуч хүн юм. Энэ болгоны ихэнхтэй нь танилцаад явж байна" гэсэн юм. Уг ярилцлагыг бүрэн эхээр нь энд дарж унших боломжтой.

Тэгвэл түүний уг мэдээллийг АН-ын дарга асан З.Энхболд "Энэ нэг МАНгартаа инженерүүд нь хэлээч. Зуухны эд ангиуд өөр өөрийн эдэлгээний хугацаатай, хугацаа нь болохоор тухай бүрд нь солиод явдаг учраас зуухны нийт нас гэж байхгүй. Галд тэсвэртэй тоосгоны нас, бесшовный трубаны нас гээд бүгд өөр, бас ашиглалтаас хамаарна" гэжээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Яг энэ технологийн эрин үед Хотын төвдөө нүүрсний ДЦС барьж байгаа улс Монголоос өөр байхгүй

  • И
    Иргэн

    Аль алин нь зөв яриад бна. Өндөг тахиа хоёрын аль нь анхдагч вэ гэдэг дээр л цэц булаалдаад бна. Таныхаар бол аль нь анхдагч вэ.

  • З
    Зочин

    Жасрайн хувьчлалын үлдэгдэл сэг балгасыг цэвэрлэсэн

  • Т
    Т-1

    ТҮЦ нээс эхлээд ТЭЦ ийг хүртэл мэднэ..мэдэхгүй юм байхгүй...гэх дээ үргэлж,дэлбэлнэ,нураах юм ярина...яана даа төгссөн сургууль гаднаа 00 той байсан байхаа

  • З
    Зочин

    Станцад ашиглалтын хугацаа бий. Өндөр параметрын станц байх тусам ашиглалтын хугацаа богино байдаг. Энэ нь металлын бат бөхтэй холбоотой.

  • З
    Зөв хэлжээ

    Цаг тухайд нь засьар үйлчилгээгээ хийх нь чухал Буруу бүгдийг бүү бусадаас хай хариуцлагаас бүү зугт хот даргаа

  • Д
    Доржоо

    З.энхболдоо чамайг бодоход юм хийх гээд зүтгээд байгаа хүн чи бол байсан бүгдийг хувьчилсан новш

  • З
    Зочин

    zuv l helj

  • З
    Зочин

    ПопНянбаатар юугаа мэдэх вэ, нэг цүнх баригч нь хэлсэнийг л мэддэг юм шиг мэдэмхийрч ярьж байгаа шүү дээ, юу билээ, хжвийн дээд сургууль төгсмөр болсон нэг биз дээ