Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч нэгнийгээ хайчаар гэмтээжээ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
10
legacy:dotoodiin tsereg/JU5A9953.jpg

Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч нэгнийгээ хайчаар гэмтээсэн үйл явдал 2026 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр болжээ. Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Өмнө нь үүссэн асуудлуудтай давхар шалгаж байгаа" гэсэн юм.

Эргэн сануулахад, тус ангид 2025 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр түрүүч цолтой цэрэг боксын бээлий өмсөж бусдыгаа дэглэсэн, 2026 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр хугацаат цэргийн алба хаагчийн эрүү гурав хугарч Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн хагалгаа хийлгэсэн юм.
Ийнхүү нэг сар гаруйн хугацаанд гурав дахь асуудал үүссэн байна.