ГЕГ: Амьд цэцгийн импорт 2.9 дахин өсжээ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:TOHIJILT TSETSEG/khulgaytsetseg3.jpg

Манай улс 2026 оны эхний нэг сард 973229 ширхэг амьд цэцэг импортолжээ. Харин өмнөх жилүүдийн тоо баримтыг харвал амьд цэцгийн импорт сүүлийн 3 жилийн дотор 2.9 дахин өсжээ.

2023 он – 4.2 сая ширхэг

2024 он – 6.8 сая ширхэг 62% өссөн

2025 он – 12.2 сая ширхэг 80% өссөн

Илгээгч улсаар задалж үзвэл,

БНХАУ-аас 297.0 мян.ам.долларын 949327 ширхэг;

Эквадор улсаас 11.0 мян.ам.долларын 6855 ширхэг;

Нидерланд улсаас 23.6 мян.ам.долларын 17010 ширхэг;

БНСУ-аас 0.1 мян.ам.долларын 37 ширхэг амьд цэцэг тус тус импортолсон байна.