“СМАРТ ЭКО ТРАНС“ ХХК-иас МЭДЭГДЭЛ гаргажээ

Улс төр
Turbat
Унших: 2 мин 4 сек
110
legacy:2026/02/58252/629373483_904586942323217_1214858582140181481_n.jpg

Манай компанийн талаар сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын өгсөн мэдээлэлд өгөх хариу тайлбар хүргүүлж байна. Үүнд:

Манай компанийн Гашуунсухайт боомтод хэрэгжүүлсэн “Автомат удирдлагатай жолоочгүй Ухаалаг тээврийн хэрэгслээр хил дамнасан тээврийн систем” төслийг Монгол улсын тухайн үед мөрдөгдөж байсан Монгол улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн дагуу хэрэгжүүлсэн. Бид Монгол улсын хууль тогтоомж тогтоол шийдвэрийг ямар нэг байдлаар зөрчөөгүй болно.

Тухайн үед дэлхий нийтээр Коронавируст халдварт цар тахал тархаж Монгол Улсын хувьд нийгэм, эдийн засаг хямарч, ААН, иргэдийн орлого хумигдсан халдвар хамгааллын онцгой дэглэмийн хүнд үе тохиолдож байсныг санах хэрэгтэй. Улмаар 2020 онд УИХ-аас “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль баталж, улс орон даяар онцгой нөхцөл байдалд ажиллахыг Засгийн газарт даалгасан.

Автомат удирдлагатай жолоочгүй Ухаалаг тээврийн хэрэгсэл нь технологийн хувьд тусгай зориулалтын тоноглол бүхий авто зам ашигладаг тул бусад тээврийн хэрэгслээс тусдаа хилийн ухаалаг гарцыг хоёр улсын гэрээ хэлэлцээрийн дагуу байгуулсан.

Уг төсөл нь дэлхийд анхны хуурай боомтын хил дамнасан ухаалаг тээврийн систем бөгөөд Монгол Улсын хууль, тогтоолын дагуу холбогдох төрийн байгууллагуудын хяналтан дор, Ковид цар тахлын онцгой үед 12 сарын хугацаанд амжилттай бүтээн байгуулан ашиглалтад оруулснаар манай хамт олон бахархдаг.

Төслийг хэрэгжүүлснээр Гашуунсухайт боомтын экспортын ачаа тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг 20-30 хувиар нэмэгдэж, өнгөрсөн хугацаанд нийт 15,5 сая тонн нүүрсийг экспортолж, улсын татварт 22,3 тэрбум төгрөг төвлөрүүлж, бүтээн байгуулалт болон үндсэн үйл ажиллагаа эхэлснээс хойш нийт 1200 гаруй ажлын байрыг бий болгосон, өнөөдрийн байдлаар манай гаалийн хяналтын бүсээр экспорт, импортын ачаа тээврийн чиглэлээр 60 гаруй ААН-үүдтэй хамтран ажиллаж, тээвэр логистикийн чанартай, найдвартай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар хилийн боомт дээр терминал, логистикийн чиглэлээр газар ашиглах зөвшөөрөл авсан манай компанитай ижил үйл ажиллагаатай бусад нэр бүхий нийт 110 гаруй ААН-үүд улсын эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Цаашид чөлөөт зах зээлийн зарчмаар эдийн засгийг хөгжүүлэхэд хилийн боомтод хувийн хэвшлүүдийн оролцоог хангаж ажиллана гэдэгт итгэж байна.

Манай компантай холбоотой асуудлаар газар дээрх бодит нөхцөл байдалтай танилцаж хуулийн дагуу танилцаж, олон нийтэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх хэвлэл мэдээллийн байгууллага, эдийн засагч, хуульч хэн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байгааг үүгээр илэрхийлж байна.

СМАРТ ЭКО ТРАНС” ХХК

Гашуунсухайт боомт

2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сайд л бол үнэн ярьдаг юм уу? Харин ч бусдаас идүү худлаа ярьж хүмүүсийн толгой эргүүлдэг шүү.

  • З
    Зочин

    Шунал нь ихдээд их даам гараад байвал нүгэл нь нүдээрээ гарнаа.сайн шалгуул

  • Ш
    Шаагаад бгаарай

    Шалгуул ншшрс мөнгб их бна мэджгджл гаргаад

  • З
    Зочин

    Маш зөв Цүнх баригч Энхбаяр удахгүй хөөгдөнө

  • Э
    Энхбаяр

    Сайд хүн байж үнэн зөв мэдэгдэл хийхгүй, ард түмэнд худал, зөрүүтэй үндэслэлгүй бурж поопрох гэж ядах юм.

  • O
    Ochirzul

    Muu nohoi Enhbayr tegj l taaraa ter admiral smart eco trans 2 neg udur baiguulagdaagui bna lee open datagaar irj harlaaa ehneesee l hudalch hulgaich Mongol ulsiin Huuli zuin saidiin suudliin nas ni aharhan baih boltugai

  • З
    Зочин

    хувийн хэвшил уул уурхайн чиглэлээр ямар нэг төсөл зориглоод өөрсдөө эрсдэлээ үүрээд амжилтад хүрэнгүүт л тал талаас нь нохой шиг боорлоод харааж зүхсээр байгаад нураадаг жишиг тогтлоо доо юун хөгжил гадаадын хөрөнгө оруулалт

  • Б
    Бумбаяр

    Тэгж л таараа. Олборлогч ААН биш болохоор ирсэн нүүрсийг шилжүүлэн ачаад түргэн шуурхай гаргаж валфтын нөөцийг бүрдүүлж байгаа танай хамт олон баярлалаа. Худал үнэн нь цаг хугацааны асуудал тул битгий бууж өгөөрэй.

  • С
    Сараа

    Энхбаяр чинь сайд хүн биздээ. Баримтгүй ярина гэж бхгүй дэээ

  • З
    Зочин

    20-30 хувь ачаа нэвтрэлтийг ихэсгэчихээд дөнгөж 22т.бумыг төлдиймбээ. Хулгайчуудаа

  • А
    Ариук

    Хэн нь тэгээд үнэн худал хэлээд бдаг юм бэээ