Ц.Элбэгдорж: Асрахаас 26 хүүхэд авч өсгөсөн. 10 гаруй жил өсгөөд элэг бүтэн болгохын тулд ар гэрийг нь олж хүлээлгэж өгсөн. Одоо ч холбоотой байдаг

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
40
legacy:2026/02/57722/1.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч байхдаа өргөж авсан 20 хүүхдийн асуудал сүүлийн үед анхаарал татаж байна. Тэднийг байгаа эсэх, хэрхэн өсөж торнисон талаар олон нийт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос хариулт шаардаж байсан юм. Тэгвэл өнөөдөр тэрбээр уг асуудалд цахим хуудсаараа тайлбар өглөө. Тэрбээр, Би найман хүүхэдтэй айлын отгон хүүхэд. Манай хүн долоон хүүхэдтэй айлын ууган хүүхэд нь. Бид өөрөө 4 хүүхэдтэй учраас дахиад 2, 3 хүүхэд өргөж авбал яасан юм бэ гэсэн бодлоос эхлэлтэй юм. Судалгаа хийгээд асрахын цэцэрлэгүүдээр явж байгаад 2 биш бүр ангиар нь өргөөд авчихсан. Нийт 26 хүүхэд өргөж авснаас 2-3 хүүхэд нь буцсан. Бид ээж, аавын хайраар дутаахгүй байхыг хичээсэн. Бас бид хүүхдүүдээ элэг бүтэн болгохын тулд бүх хүүхдүүдийн хамаатан садан эмээ, өвөөг нь олж өгсөн. Бид хүүхдүүдтэйгээ 10 жил хамт явсан. Одоо ч эргэх холбоотой байдаг" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ч
    чимэд

    Маш зөв үед тайлбар өглөө . Хүмүүс Элбэгдоржид таагүй ханддаг болсон явдалтай холбоотой элдвийн таамаг гаргаж улам муу хүн болгох сонирхол давхцаж аймшгийн гэмээр яриа дэлгэрсэн юм . Хэн ч мэдээжийн тэр ярианд итгэсэн хүн гэж байхгүй байх . Олонхи хүмүүс энэ ярианы дараа элдэв яриаг ойлгосон байх Маш тайван , бухимдалгүй , цэгцтэй ярилаа Зоригийн аллагын хэргийн талаар хүмүүс өөр бодолтой байдаг Хамгийн гол нь тэнэг Хурцад итгэж 2 хүнийг хэлмэгдүүлсэнд иргэд үнэхээр дургүйцсэн Энэ бол тусдаа асуудал . 28 оны сонгуулийн дараа асуудал хүчтэй яригдах болно . Одоогийн шүүгчид солигдоно

  • З
    Зочин

    Нэг бүрчлэн шалгаад өөрсдөөр нь яриулаад олон нийтэд цац

  • Р
    Роза

    Тэр хүүхдүүд яагаад огт хариу өгөөгүй юм бэ

  • З
    Зочин

    энэ муухай өвгөн 26 хүүхдүүдээ өөрийн гар хөл болгож муу юмандаа явуулдөг гэж дуулдсан хүмүшс тэгэж ярьдаг