УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин 27 сек
40
legacy:uchral gishuun/ed5484c6559241c6b1afc835104dc9201200x0f5b4ef984267404ebb98d23964d60f79630209637_1377713987733772_2670862815994090776_n.jpg

УИХ-ын дарга Н.Учрал Хангайн бүсэд ажиллах үеэр иргэдээс ирүүлсэн асуудлуудыг нэгтгэн, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэх чиглэл өгчээ. Тодруулбал, Иргэдийн хүсэлт, саналыг ЗГ хурлаар хэлэлцэж шийдэж байгаа аж. Тиймээс энэ хүрээнд УИХ-ын дарга чиглэл өгч байгаа нь энэ аж.

Энэ хүрээнд дараах 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгалаа.

Төсөл, хөтөлбөрүүд эрчимжүүлэх чиглэлээр:

Байдрагийн усан цахилгаан станцын төслийн байгаль орчны үнэлгээ болон төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажил эрчимжүүлэх,

Баянхонгор, Өвөрхангай аймгийн төвд дулааны станц байгуулах төслийн хэрэгжилт эрчимжүүлэх,

Архангай аймгийн төвд дулаан хангамжийн систем байгуулах ажлыг судалж, танилцуулах,

Архангай аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажлыг бүрэн дуусгаж, энэ онд ашиглалт оруулах,

Хууль, журмын хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр:

Багш, эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан, ажиллагсдын цалинг нэмэгдүүлсэн Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд хангуулах,

Ахмадын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, орон нутагт ахмадын хөгжлийн төв барьж байгуулах асуудлыг судалж, танилцуулах,

Соёлын болон цаг уур, орчны шинжилгээний байгууллагын албан хаагчдын бүтэц, орон тооны цомхотгол, цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг судалж, холбогох арга хэмжээ авах,

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт болон зөвшөөрөл олгохтой холбогдсон журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд орон нутаг бие даан түншлэлийн төсөл хэрэгжүүлэхтэй холбогдох журмуудыг батлах, хяналт тавих

Орон нутагт газар олголтыг шуурхай шийдвэрлэх хүрээнд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, танилцуулах,

Шинээр хууль, тогтоомжийн төсөл боловсруулах чиглэлээр:

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулах

АМНАТ-өөс тухайн орон нутагт илүү хуваарилах чиглэлээр холбогдох журам, хууль тогтоомжийн төсөл боловсруулах

Хүүхдийн эрхийн тухай хуулийн биелэлтийг хангах, холбогдох журмуудыг шуурхай батлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг салбарын сайдуудад даалгасан байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • T
    Tsetsegmaa

    Soyl urlagiin salbarin ajiltai tsalingiig nemegduulehiig husej bn Mun soyl urlagiin salbarin urlag uran buteeliin sanhuujiltig nemegduulehiig hussej bn Soyl. Urlagiin baiguullaguudad tulgamdaj bui niigmiin asuudliig hynaj ajilchdin ar gerin amidrald oron bairaar hangaj ajillaj huseltei bn Soyl urlagiin uil ajillagaand otoltsoj bga awyaslag huuhed buriig jild 1udaa uramshuulan shagnaj bgasai gj husej bn Xuduugin sum oron nitgin uuriin zuuhnii ajild hynalt tawij irgedin ajillaj bui orchinii dulaanii asuudliig shiudej alban haagch irgedin huiten orchind ajillsanaar eruul mendeerei mash ih hohirooj bgag hynalt tawij ajillahiig husej bn Sum oron Nutgiin udirdlaga aj ahuin negj irged bur soy urlagiin baiguullagaas uilchluulj bn gd dandaa arhidaltai orchinii burduulj bga tul taslan zogsooj uguh geh met sanaluudiig ulsmjilj bna

  • З
    Зочин

    Tatvaraa bagasgaachee

  • З
    Зочин

    Энэ одоо бүтэн институцийн өмнөөс дур мэдэн шийдвэр гаргаад л байх юм, бүрэн эрхийнхээ хэмжээ хязгаарыг ч ойлгоогүй бололтой

  • З
    Зочин

    Хэд хоногийн хугацаанд хийхийн, хийхгүй бол яг яаж цаазалж устгахийн